НМХГ-аас согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй хяналт шалгалт хийхээр нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс спиртийн 3, архины 10, шар айрагны 2, дарсны 2 нийт 17 газрыг хамруулан шалгалтыг хийлээ.
Шалгалтанд хамрагдахаар нэр заагдсан 23 үйлдвэрээс “Спирт бал бурам” ХХКомпаний Улаанбаатар дахь салбар, “Аранзал трейд”, “Дөрвөн луу”, “Би Цэ”, “Морьтон монгол” ХХК-иудын архины үйлдвэрүүд, “Морьтон монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэр нийт 6 газар үйл ажиллагаа явуулаагүй түр зогссон байв.
Мөн “Цэс Хайрхан” ХХК-ийн агуулахад байгаа хадгалалтын хугацаа дуусч, чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, 14350.0 мянган төгрөгийн чацаргана жимсний концентрацийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлэв.
Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зорилгоор “Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг нийт шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс 30 хүн хамруулан зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажилласан байна.
URL: