МИАТ-ын хэрэгт дахин шинэ баримт илэрчээ

МИАТ компанийн экс удирдлагууд болох Ц.Орхон,  Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын долоон хүн мөн банкны ажилтан зэрэг хүмүүсийн “Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хавтаст хэргийн харьяаллыг нь тогтоож Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тус шүүхээс хуралдааны товыг 30 хоногийн дотор багтаан зарлах учиртай. Харин энэ хэрэгтэй холбоотой зарим нэгэн шинэ баримтыг олдсон тухай эх сурвалж хэллээ. Энэ нь манай хуулийнхан Япон, Хонконгод ажиллаад ирсэн ба тэд хуурамч бичиг баримт ашиглан улс дамнуулан мөнгө угаасан талаархи шинэ баримтууд олсон байна. Эдгээр нотлох баримтыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа бөгөөд энэ асуудлыг одоогийн хавтаст хэрэгтэй нь хамтатган шалгах уу аль эсвэл шинээр хавтаст хэрэг нээх үү гэдгийг ойрын хугацаанд шийдэх аж. Ийнхүү шинэ нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралдааны товыг ойрын хугацаанд зарлахгүй байх хэмээн эх сурвалж дуулгасан. Ямартай ч одоогоор шүүгдэгчдийн болон тэдний хамаатан садан хувийн компанийн хадгаламжинд байсан 16,5 тэрбум төгрөг, 27 компанид оруулсан хувьцаа, орон сууц, автомашинуудыг битүүмжлээд байгаа юм

Д.Сүх

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих