Аварга А.Сүхбат отгон эхнэр Гарамхандтайгаа амьдарч байгаа хэрнээ Х.Баянмөнх аваргын охин Б.Баясгалангаас албан ёсоор гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна
1990-ээд оны сүүлээр Бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн аварга А.Сүхбат байв. Түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч, чухам л Монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан. Гэвч уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат ид барилдах насан дээрээ зодог тайлж зүлэг ногоон дэвжээгээ орхин бизнесийн салбарт хүч үзэхээр шийдэж “Олимп” сургуулиа нээсэн нь өдгөө амжилтад хүрсэн гэж болно. Сүүлд байгуулагдсан хувийн сургууль бүү хэл 10-аад жилийн өмнө байгуулагдсан сургуулиуд ч элсэлт авч чадахгүй дампуурлын ирмэг дээр байгаа. Харин аваргын сургууль бүтэн нөөц чадлаараа ажиллах хэмжээний оюутнуудыг элсүүлж чаджээ.Мөн тэрээр Солонгосчуудтай хамтран сөжү архины үйлдвэр байгуулахаар нэг хэсэг их л сүр дулиан болж байсан хэдий ч төд удалгүй чимээ намжсан билээ. Тэрээр “Ноёд” группын Г.Буяндоржийн эзэмшлийн “Даймонтрейд” хэмээх архи, спиртийн үйлдвэрийг худалдан авч энэ суурин дээр сөжү архины үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байсан юм. Харин одоогоор Даян аварга А.Сүхбат сургуулийнхаа ажилд анхаарахын зэрэгцээ өөрийн гарын шавь нараа дасгалжуулж буй. Түүний бизнес цэцэглэж, чамгүй амжилт олж, улс төрийн хүрээнийхэн дотор ч гэсэн өөрийн нөлөөтэй болоод байгаа. Харин гэр бүлийнх нь амьдрал тун ээдрээтэй байгаа гэнэ. А.Сүхбат аварга цагийг эзэлсэн их аварга Хорлоогийн Баянмөнхийн хүргэн болж, түүний охин Б.Баясгалантай ханилснаар гурван ч хүүхдийн эцэг эх болсон. Том хүүхэд нь нь өдгөө 18 нас хүрэх гэж байна. Гэвч А.Сүхбат аваргын хувьд орон гэрээсээ дайжаад багагүй хугацааг элээж байгаа. МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдарч, багагүй дуулиан дэгдээж байсан А.Сүхбат аварга гэнэтхэн аашаа хувиргаж, 18-хан настай Гарамханд гэгч бүсгүйтэй ханилж, охин үртэй болсон. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч “Баясгалан бид хоёр албан ёсоор салаад удаж байгаа тэглээ гээд муудалцсан юм байхгүй. Хүүхдүүд маань бидний хооронд ирж очдог одоо том хүү маань 16нас хүрч байна.Энэ жил бас хүүхэдтэй болсон би чинь дөрвөн хүү ,нэг охинтой боллоо шүү дээ ” хэмээн ярьсан удаатай. Гэвч үнэн хэрэг дээрээ А.Сүхбат аварга одоо хүртэл Х.Баянмөнх аваргын охин Б.Баясгалангаас гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа бөгөөд “Гэрлэлтээ цуцлуулья” гэсэн шаардлага тавих эхнэрээсээ байнга зугатааж байгаа гэнэ. Олны танил аваргын хувьд шүүх дээр гэр бүл цуцлуулахаар очих нь тун хэцүү байгаа бололтой. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд, наадмын талбай дээр хадам эцгийнхээ дэргэд залуухан бүсгүй дагуулан ирэхдээ халшраагүй А.Сүхбат аварга шүүх дээр очихоос халшираад байна уу эсвэл Их аваргын нөмөр нөөлөг алга болохоос эмээгээд байна уу.
shudarga.mn
URL: