Увс аймагт шатахууны үнэ 80 төгрөгөөр буурчээ
Увс аймагт энэ сарын 5-наас эхлэн бүх төрлийн бензин, дизель түлшний үнэ литр тутамд 80 төгрөгөөр хямдарчээ.
Засгийн газраас нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтворжуулж, бууруулахаар хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд энэ арга хэмжээг авч буй аж.
Түүнчлэн “Баялаг-Увс”, “Ундарга-Увс” ХХК-ийнхантай тохиролцож, шатахууны үнийг хямдруулсан байна.
Үүний үр дүнд аймгийн хэмжээнд гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх, аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчид нэг сарын хугацаанд хэрэглэх нефть бүтээгдэхүүний үнийн зөрүүгээс 1.3 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байгаа аж.
URL: