Төмсөө дотооддоо бүрэн хангана

4Манай улс өнгөрсөн жил төмс, улаан буудайн хэрэгцээгээ ургацаараа 100 хувь хангасан.

Энэ хаврын тариалалтаар өнгөрсөн жилийн амжилтыг давтана гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ.

Энэ хавар улаан буудайг өнгөрсөн жилийнхээс 10 хувиар илүү талбайд тариалахаар болжээ. Мөн төмсийг өнгөрсөн оныхоос 10 хувиар том талбайд тариалах юм байна.

Хүнсний ногооны тариалалтаар дотоодын хэрэгцээний 60 хувийг хангахаар тооцоолжээ.

Энэ жил өнгөрсөн оныхоос 60 мянга гаруй га-гаар илүү талбайд тариа, ногоо тарина.
Эх сурвалж: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам.

Э.Өнөр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих