Шороон шуурга 16-18 м/с хүрч шуурна

Маргааш баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд зүүн зүгийн нутгаар, 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Энэ сарын 17-нд салхи нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах аж.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 16-21 хэмийн дулаан байна.

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих