Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонг Хонгтой хийнэ

d0cea5ad7113ba2originalМонголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр өглөө БНСУ-ын Инчеон хотыг зорилоо. Азийн сагсан бөмбөгийн холбооноос 2 жилд нэг удаа зохион байгуулдаг  Зүүн азийн аварга шалгаруулах III тэмцээнд оролцох гэж байгаа юм. Тус тэмцээн анх 2009 онд Японы Комаки хотод, II тэмцээн Хятадын Нанжинд тус тус явагдсан бол энэ жил Солонгосын Инчеонд болно. Манай улсын хувьд тасралтгүй оролцсоор ирсэн. Энэ удаад хэсгээсээ шалгарч Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө зорилгоо тодорхойлон Инчеоныг  зориод байна. Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах  III тэмцээн 5-р сарын 16-21-ний өдрүүдэд болно. Монголын шигшээ  багийн тухайд эхний тоглолтоо 5-р сарын 17-ны өдөр Хонг Конгийн шигшээ багтай хийнэ. Энэ тоглолтонд ялалт байгуулах гол зорилготойгоор тэд бэлтгэл сургуулаилтаа базаасан. Хожсон тохиолдолд Монголын сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа Зүүн азийн бүсээс шалгарч тивийн аваргатаа оролцох үүд нээгдэх юм. Тодруулбал Зүүн азийн бүсээс шалгарсан 4 баг тивийн аваргатаа оролцолх эрхтэй болох юм. Монголын шигшээ баг 2 дахь тоглолтоо 5-р сарын 18-ны өдөр БНХАУ-н шигшээ багтай хийснээр хэсгийн тоглолт дуусна.


URL:

Сэтгэгдэл бичих