“Самсунг С&Т” корпораци Монголд 217 км төмөр зам барихаар болжээ
“Самсунг С&Т” корпорацийн дэд ерөнхийлөгч Жон Ён Жү Монголын төмөр замын захиргаатай хамтран 217 км төмөр зам тавих гэрээ байгуулсан талаараа мэдээлжээ. Нийт 483 сая ам.долларын төсөвтэй уг төслийг тус компани бие даан гүйцэтгэхээр болсон гэнэ.
Төсөлд тусгаснаар Таван толгойн уурхайгаас Хятадын хил хүртэл тавих төмөр зам болон хуурай замын баазыг барихад 30 сарын хугацаа зарцуулахаар төлөвлөж буй.
“Самсунг С&Т” корпораци мөн Монголын нөөц баялгийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажилд хамтран оролцохоор болж байгаа юм. Ингэснээр тус байгууллага нь улс хоорондын төмөр замын бизнесээ идэвхижүүлж, Ойрхи-Дорнодын төмөр замын зах зээлд нэгдэх боломжтой болж байгаа юм байна.
“Naver.com” сайтад “Самсунг С&Т” нь өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод 273 сая ам.долларын өртөг бүхий “Шангрилла” зочид буудал барих төслийн гүйцэтгэгчээр нь ажиллаж байна хэмээн мэдэгджээ.
URL: