Өнгөрсөн намар крантай холбоотой 12 осол гарчээ

Өнгөрсөн намар шил дарааллан гарсан барилгын осол аваар мэргэжлийнхэнийг  анхаарал хандуулахад хүргэсэн. Тиймээс ч МХЕГ-аас дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх талаар барилгын урсралтын компаниудад сургалт зөвлөгөө өглөө. Өнгөрсөн хугацаанд крантай холбоотой 12 осол гарсан бол дийлэнхи нь кран буруу байрлуулсан, бүрэн бус , ачаа хэтрүүлсэн зэрэг зөрчлөөс үүздэлтэй байжээ. Манай улсад ашиглагдаж байгаа ихэнхи өргөх механизм БНХАУ-аас орж ирдэг . Энэ крануудын аюулгүй ажиллагааны хамгийн эхнийх нь байрлуулах болон даац хэтрүүлэхгүй байх явдал юм. Үүнийг мөрдөөгүйгээс нурах аюулд хүргэдэг байна. Тиймээс саяхан хийсэн шалгалтаар МХЕГ Буянпил ХХК –ийн нурах аюултай байсан краныг буулгажээ.

Хамгийн олон өргөх механизм ажилладаг уул уурхайн компанид крантай холбоотой осол бага гарсан бол барилгын салбарт хамгийн олон гарчээ.  Мөн олон жилийн настай байрнуудын лифтийг солих ажил хийгдэж байгаа юм. Ажиллагааны стандарт мөрдөөгүйгээс СБД-ийн 1-р хороонд лифт угсрах үед бэхэлгээ хийгээгүйгээс  болж ачаа унаж нэг хүн нас барж, 2 хүн гэмтсэн хэрэг гарч байсан. Үүнтэй ижил осол аваар гаргахгүй, эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй байх үүднээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллахыг МХЕГ-аас  сануулж байна.

Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих