Тавантолгойд осол аваарь, цөлжилт нэмэгдэж байгаагаас зам хаав

Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг зам өнөөдрөөс хаагдаж байна. Энэ талаар Авто тээврийн газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тус уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч буй хор уршиг, осол аваар ихсэх болсон тул ийм шийдвэр гаргасан байна. Харин Цагаан хадны хилийн хяналтын талбайгаас хил хүртэлх авто замыг хаахгүй гэнэ. Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд нэг сар орчим хугацаанд хилээр гаргах хэмжээний нүүрс одоо байгаа учир уг замыг хаахгүй гэлээ. Тус уурхайн орон нутгийн замд гарсан ослын улмаас өнгөрсөн онд 23 хүн амь насаа алджээ. Энэ онд мөн 12 осол гарч үүний улмаас гурван хүн амь насаа алдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих