“H7N9” вирусээр нэмж дөрвөн хүн амиа алдлаа
БНХАУ-д тархаад буй шувууны шинэ төрлийн “H7N9” вирусээр дахин дөрвөн хүн амиа алдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Энэ төрлийн шувууны ханиад нь дэлхий нийтийг түгшээж эхэллээ. Халдварын тархалт бага, багаар нэмэгдэж байгаа гэдгийг албаныхан холбогдох хүмүүст сэрэмжлүүлсэн байна. Одоогийн байдлаар 31 хүн амиа алдаад байгаа бол 135 хүн халдварлаад буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирусын эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байгаа бөгөөд халдварыг зогсоох арга хайсаар байгаа юм байна. Халдвартай хүмүүсийн дөрвөн хувь нь тэжээвэр шувуунаас халдвар аваагүй гэдгээ баталсан аж. Тиймээс халдварын тархалт нь өөрөө тодорхойгүй гэдгийг эмч нар тайлбарлаж байна.
Б.Баатар
URL: