Хүний мах идэгсдэд цаазын ял өгөхийг ерөнхийлөгчөөс хүслээ

meat_3Саратов мужийн Вольско хотод оршин суугч Ольга Курочкина гэгч нэгэн эмэгтэй нөхрийнх нь алагдсан хэргийн мөрдлөгийн явцад биечлэн анхаарал тавьж өгөхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас хүссэн захидал илгээжээ.

Тэрээр захидалдаа нөхрийнх нь үхэлд хоёр танил нь холбоотой гээд, тэд нөхрийг нь алаад, махыг идсэн хэмээн буруутгаж байгаа аж. Энэ явдал өнгөрсөн намар болсон гэнэ. Эмэгтэйн баталж буйгаар нөхөр нь Горуленко овогт нэгэн найзынхаа хамтаар 2012 оны наймдугаар сарын сүүлээр аялалд гарсан аж. Машин нь голд живсэний дараа тэд замчин хөлслөхөөс өөр аргагүй болжээ. Үүнээс хойш эрчүүдээс сураг тасарсан юм байна. 11 дүгээр сард мөрдөгчид болон аврагчид Горуеленког хөтчийн хамтаар олсон бөгөөд тэд эцэж, турсан байдалтай байжээ.

Тэд Курочкиныг аяллын явцад өвдөж, хөдөлж чадахаа байн, улмаар өөд болсон хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэд өлсч үхэхгүйн тулд талийгаачийг “зооглохоос” өөр аргагүй болсноо ч хүлээжээ. Үүнээс үүдэн болсон явдалд ОХУ-ын Эрүүгийн хэргийн хуулийн 1 зүйлийн 105-д заасны дагуу “аллага” хэмээн эрүү үүсгэн шалгаж эхэлсэн боловч одоо болтол шийдэгдээгүй байгаа аж. Курочкины бэлэвсэн эхнэр гар дээрээ нөхрийгөө үхсэн гэдгийг гэрчлэх бичигтэй л хоцорсон аж. Тиймээс шударга үнэнийг олохыг хүссэн тэрбээр захидалдаа “Хүндэт Владимир Владимирович, мэдээж миний захидал шууд таны гарт хүрэхгүй байх хэмээн айж байна. Гэхдээ таны хүмүүсийн тусламжийг авна гэдэгтээ найдаж байгаа.

Миний гэр бүл Оросын алс хол, бөглүү нутагт аж төрдөг. Гэхдээ бид энэ улсын иргэд. Тиймээс би Орос оронд хууль үйлчилдэг гэдэгт итгэхийг хүсч байна. Манай оронд хүмүүсийг идэж болохгүй биз дээ” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих