Судлаач А.Саруул: Цөмийн хаягдал булуулах хэлэлцээрийг Д.Зоригт сайд болон А.Ундраа, Р.Бадамдамдин нар хийсэн

1914FDFD

Улс төр судлаач А.Саруултай ярилцлаа.
-Та Германд жил гаруй болохдоо ямар ажил амжуулав?
-Германы шинжлэх ухааны сангаас “Дэлхийн уур амьсгалыг хамгаалах” тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Анхны тэтгэ¬лэгт хөтөлбөрт эрдэмтдээс гадна терийн бус байгууллага, нийгэм, улс төр судлаачид оролцсон л доо. Би тэр сангийн шугамаар ажиллаад ирлээ.
-Суүлийн үед манай улсад цөмийн хаяг¬дал булна гэх мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарах боллоо. Ногоон эвслийг тэргүүлдгиин хувьд Германд байхдаа энэ талаар судлав уу?
-Ийм мэдээлэл сонсоод Японы баттай эх сурвалжуудтай уулзсан. Монголд цөмийн хаягдал булахаар хөөцөлдөж байгаа ньүнэн юм билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа, “Мон-Атом”-ын Р.Бадам¬дамдин нар 2009 оны аравдугаар сард Америкт очиж Эрчим хүчний газрын удирдах албан тушаалтантай уулзсан байдаг. Тэгэхдээ манай хүмүүс “Монголд уран баяжуулаад гаргая” гэсэн юм байна. Тэгэхэд нь Америкийн талаас”Танай улс уран баяжуулаад гаргахад их мөнгө олохгүй. Харин цөмийн түлш үйлдвэрлэчих. Дараа нь үйлдвэрлэсэн түлшээ эх орондоо бул. Ингэвэл танайд маш ашигтай” гэсэң са¬нал дэвшүүлж. Цаашлаад “Энэ саналыг хүлээж авбал танай улсад Атомын цахилгаан станц барьж өгье” гэсэн байгаа юм. Энэ саналыг сонсоод манай улсын албан тушаалтнууд баярлачихгүй юу. Ийм хэлэлцээр хийснийхээ дараа буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард яг тэр багаараа Японд очиж энэ талаар уулзалт хийсэн байна. Тэгэхэд Японы тал ч дээрх саналыг дэмжжээ. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сард Фүкүшима дэлбэрчихсэн хэрэг. Ингээд Японы тал ерөнхийдөө тэр яриаг хойшлуулах санал гаргасан байна.
-Монголд Атомын цахилгаан станц барих хэлэлцээрээс Япон татгалзсан гэсэн үг үү?
-Фүкүшима дэлбэрснээр дэлхийн цөмийн эр¬чим хүчний бодлогод том өөрчлөлт гарлаа шүү дээ. Улс орнууд цөмийн эрчим хүчээс татгалзаж байхад харин манай улсын ахмад дипломатч хүн өн¬гөрсөн тавдугаар сарын 10-13-ны хооронд Японы Засгийн газарт хэлэлцээрээ үргэлжлүүлье гэ¬сэн санал тавьсан байна. Манайхан өөрсдөө гуйж гүйгээд байгаа нь тэр.
-Хэн гэдэг дипломатч юм бол?
-Эх сурвалжууд Луузан гэж байсан. Ямар ч л байсан манай улсын ахмад дипломатч юм билээ. Луузан гуай Францын “Авера”-гийн талд үйлчилж байсан хүн.
-Хэлэлцээр үргэлжлүүлэх саналыг талууд хэрхэн хүлээж авсан юм бол?
-Ерөнхийдөө Америк, Японы талууд энэ асуудлаар хоёр, хоёр хуваагдчихсан байгаа юм байна. Америкийн Эрчим хүчний газрынхан Монголд цэвэр бизнесийн зорилгоор ажиллах саналтай. Харин засаг захиргаа нь Монголд цөмийн бүс байгуулах стратегийн бодлоготой байна.
-Харин Японы тал?
-Японы талыг манайхан өөрсдөө дуудаж оруулаад байгаа юм байна. Энд “Тошиба”, “Мицубиши” корпорациуд голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Японы тал ч энэ асуудалд хоёр хуваагдчихсан Японы   Эдийн   засгийн   сайд, “Тошиба” корпораци нар Монголд цөмийн хаягдлаа булах санаатай. Харин Засгийн газар, ялангуяа Гадаад харилцааны яам нь “Манай хоёр улс найрсаг харилцаатай. Япон Монголыг дэмждэг учраас ийм эрсдэлтэй зүйл хийхгүй” гэсэн байр суурьтай. Үүнээс болж зөрчилтэй байгаа юм билээ.
-Та энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтнуудаас авсан юм уу. Эсвэл албаны хүнээс авсан уу?
-Баттай эх сурвалжаас ийм мэдээлэл авсан.
-Нэгэнт албан ёсны хэлэлцээр хийж байгаа бол нууцлах ямар хэрэг байгаа юм бол?
-Ер нь цөмийн асуудлаарх хэлэлцээр нууцаар явагддаг. Фран¬цын “Арева” компани 1996 оноос Монголд орж ирснээр энэ асуудал ноцтой яригдаж эхэлсэн. Франц бол цөмийн эрчим хүчний хувьд олон улсад маш муу нэртэй. Мон¬голд орж ирсэн “Арева”-гаас л гэхэд Герман улс татгалзсан. “Арева” одоо Арабын улсуудыг шахаж байна. Монголд цөмийн хаягдал булах асуудлыг Франц, Герман, Америк, Энэтхэг, Тайвань, Өмнөд Солонгос дэмжиж байгаа. Манайд цөмийн хаягдал булах болж шаараа яахаа мэдэхээ байчихсан Европын холбоо цаана нь алгаа ташин хүлээж авна. Европын холбоо цөмийн түлш үйлдвэрлэх сан байгуулчихсан. Монголд цө¬мийн түлш үйлдвэрлэвэл тэд сандаа цугласан 152 сая еврог өгөх байх. Тэгээд цөмийн түлш үйлд¬вэрлэх нэрийдлээр дэлхийн бүх хог, хаягдал манай улсад цуглах болно. Европын холбоо цөмийн хаягдлаа экспортлох хоригоо цуцалсан нь ч үүнтэй холбоотой.
-Энэ мэдээллийг албаны хүмүүс худлаа мэдээлэл гээд байгаа шүүдээ. Зорилготойгоор худлаа мэдээлэл цацаад байгаа юм биш үү?
-Манай улсаас УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гантөмөр, академич Б.Чадраа, Элчин сайд А.Ундраа, Р.Бадамдамдин нар л идэвхтэй дэмжиж байгаа. Манай улстөрчид ихэнхдээ хулгайгаар ажилладаг. Цөмийн эрчим хүчний хуулийг УИХ хулгайгаар шахам хоёрхон цагийн дотор баталж байсан. О.Чулуунбат гишүүн “Цөмийн хог хаягдлын бизнес ашиггүй байсан юм бол Америк, Орос хоёр юу гэж хийх вэ дээ” гэсэн. Америк, Орос хоёр өөрийнхөө хог хаягдлыг булах газраа олохгүй байна шүү дээ. Хэн Орос, Америк хоёрт мөнгө төлөөд шаараа булуулж байгаа юм бэ. Дэлхийд цөмийн хогийг өөрийн¬хөө нутаг дэвсгэрт булуулдаг нэг ч улс байхгүй. Эрхэм гишүүн О.Чулуунбат “Улаанбаатараас хэдхэн км-ийн зайд цөмийн хаягдал булахад аюулгүй” гэж байна. Чернабель дэлбэрэхэд 25 жилийн өмнө Францын “Арева”, Олон улсын атомын энергийн газар хоёр бүх баримтыг нуугаад өнгөрч байсан. 40 мянган хүн хорт хавдар туссаныг хүртэл дөрвөн мянга болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл Чернабелийн дэлбэрсэн станцыг булахын тулд 230 тэрбум евро зарчихаад байна. Ийм аймшигтай зүйлийг яагаад аюулгүй гээд бай-гаа юм бэ.
-Атомын цахилгаан станц байгуулах нь Монголд ашигтай, хөгжлийн нэг гарц гэж үзэх хүн олон байгаа.
-Нэг Атомын цахилгаан станц барихад дор хаяж 20 тэрбум евро шаардлагатай юм байна. Ажиллуулж эхлэхийн тулд 10-аад жил болно. Гучин жил ажиллаад л хаах шаардлагатай. Атомын станц маш их зардалтай. Ашигт малтмалаа ухаж авахад л ундны ус хорддог. Ямар ч даатгалын компани Атомын станцыг даатгаж авдаггүй. Жижиг ослыг засахад л маш их хөрөнгө ордог учраас ямар ч компана даат¬гаж авдаггүй. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс л бүх зардал гардаг. Европ сүүлийн 60 жилд эрчим хүчний үнээ тав дахин нэмсэн байдаг. Зардлыг нь эрчим хүчний үнэ дээр нэмчихдэг юм байна. Цөмийн эрчим хүч хэзээ ч хөгжил авчирдаггүйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Атомын станц шиг эрсдэлтэй, зардалтай бизнес байхгүй.
-Германы мэргэжилтнүүд энэ мэдээлэлд хэрхэн хандаж байна вэ?
-Германчууд цөмийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Мэргэжилтнүүдийн хэлснээр цөмийн салбарыг хөгжүүлэхгүй байх ёстой улс гэж байдаг. Тэдгээр улсуудын тоонд Монгол байдаг юм.
-Яагаад?
-Авлига ихтэй, улс төр нь ил тод биш, ард түмэн нь ядуу, цөмийн мэргэжилтэн байдаггүй гэх зэрэг бүх нөхцөл нь Монголд бүрдчихсэн байгаа. Ийм улсад цөмийн салбар нээвэл сүйрэл ирнэ гэж ярьдаг юм байна.
-Нэгэнт нууцаар хэлэлцээр хийж байгаа юм бол Монголд Атомын цахилгаан станц барьж, хаягдал булах нь тодорхой юу?
-Америк зэрэг том гүрнүүд дэмжиж байгаа үед эсэргүүцэх хэцүү байх. Гэхдээ Ерөнхийлөгч энэ асуудлыг дэмжихгүй гэж найдаж байна. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Иргэний нээлттэй засаглал хэрэгжвэл иргэд хэзээ ч энэ асууд¬лыг хүлээн зөвшөөрөхгүй. Интернэтэд 10 мянган хүн энэ асуудлыг эсэргүүцэж нэгдсэн байгаа. Үндэсний аюулгүй байдлын шинжээчийн ярианаас харахад зөвшөөрөхгүй юм байна гэсэн найдлага төрж байна.
2011.08.29
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

http://tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2083-article_130506_001


URL:

Сэтгэгдэл бичих