Иргэний нисэхийн салбарт “Хувьсгал” хийсэн нь

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт нэгэн шинэ үе эхэлж байна. Үүнийг бүгд анзаарч буй биз ээ. Анх удаа төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлоготой боллоо. Үүнд “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн ста­тус олгосон. Олон жилийн турш “но”-той нь мэд­рэгдээд байсан ч хэн ч буг­ласан “идээ, бээр”-ийг нь шахаж зүрхэлдэггүй бай­сан томоохон гэмт хэр­гийн үүр уурхай болоод байсныг нь илрүүллээ. Цаашид нислэгийн тоог нэмж үйлчилгээний үнийг буу­руулах талаар хувийн хэвш-лийнхэнтэй хамтран ажиллахаар болов. Энэ бүхний дараах Монголын иргэний нисэхийн салбар, түүний дотор “МИАТ” хэрхэн өөрчлөгдсөн байхыг бид харах болно.

Иргэний нисэхийн сал­барыг 2020 он хүртэл хэрхэн үе шаттайгаар хөгжүүлэх вэ, яавал чөлөөт өрсөлдөөнийг бий болгох вэ.

Хөрш болон бусад оронтой харилцах хэм хэмжээ нь ямар байх, өмчлөлийн хувьд хэний мэдэлд байх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Ингээд 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг баталсан.

Үүнд хоёр хөрш орноос гадна ХБНГУ, Бельги, Голланд, Европын холбоо, АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Сингапур зэрэг хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын иргэний нисэхийн салбарын бодлогод судалгаа хийсэн байна. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний олон улсын байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо зэрэг салбарын хөгжилд нөлөө бүхий байгууллага, холбоодоос гаргасан стандарт, зөвлөмжүүдийг тусган ашиглажээ.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт нэгэн шинэ үе эхэлж байгааг олон нийт нэгэнт хүлээн зөвшөөрөх болжээ. Монголын төр түүхэндээ анх удаа иргэний нисэхийн салбарт баримтлах бодлоготой боллоо. Үүний дагуу “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон. Олон жилийн турш “но”-той нь мэдрэгдээд байсан ч хэн ч бугласан “идээ, бээр”-ийг нь шахаж зүрхэлдэггүй байсан томоохон гэмт хэргийн үүр уурхай болоод байсныг нь илрүүллээ. Цаашид нислэгийн тоог нэмж үйлчилгээний үнийг бууруулах талаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахаар болов. Энэ бүхний дараах Монголын иргэний нисэхийн салбар, түүний дотор “МИАТ” хэрхэн өөрчлөгдсөн байхыг бид харах болно.

Өнгөрсөн он жилүүдэд байгууллагын нэрийг солих, нэгтгэх, салгах ажил хийчихээд үүнийгээ “шинэчлэл” гэж ойлгодог байсан бололтой. Тиймээс ч Иргэний агаарын тээврийн салбар, ИНЕГ-ыг ярихаар “МИАТ” компанийг ярьдаг байдал одоо ч хэвээрээ байна. Өмнөх парламентын үед ч төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогыг батлуулахаар гурван удаа УИХ-д оруулаад бүтээгүй юм билээ. Тэр тусмаа УИХ-ын гишүүдийн дотор хүртэл байгааг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэлэлцэх үеэр ч энэ байдал ажиглагдсан. Энэ үеэр эрхэм гишүүд салбарын зорилт, төрийн бодлогыг тодорхойлох тухай бус “МИАТ” ТӨХК-ийн талаар маргаж эхэлсэн юм. Гэвч бодлогоо ч тодорхойлж чадлаа. Харин одоо ажил хэрэг болгох л үлдэв.

 

МИАТ-ИЙГ МЭРЖ

АМЬДРАГСДЫГ ИЛЧИЛСЭН НЬ ТҮҮХ БОЛОН ҮЛДЭХ ҮҮ

 

“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн нэгэн жарны туршид агаарын тээврын салбарт цор ганцаар ноёрхож байсан “МИАТ” компанийн зүгээс муу мэдээ олонтаа дуулддагийг нуух юун. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын “элч” Зам тээврийн сайдыг очсон эхний уулзалтаас л мэдрэгдсэн. Тухайлбал “МИАТ” ТӨХК-ийн зарим дарга нар 1,2 сая төгрөгийн цалинг голж таван сая төгрөг нэхэж эхэлжээ. Тус компанийн зөвхөн захиргааны ажилтнуудын үндсэн цалин нь 1,2 сая төгрөг аж. Харин өнгөрсөн жилүүдэд компанийн удирдлагуудын зүгээс захиргааны ажилтан цөөн тооны хэдэн хүнд тогтоосон цалингаас нь гадуур таван сая хүртэлх төгрөгийг тогтмол өгдөг байж. Мэдээж энэ зардал компанийн хөрөнгөөс гардаг бөгөөд тухайн ажилтнууд ч “үндсэн цалин” мэт аваад сурчихсан юм билээ. Үүнд нисэгчид, техникийн ажилтнууд, инженерүүдийн ур чадвар болон “илүү” цалин нэхсэн явдал байхгүйг зориуд дурдах нь зүйтэй болов уу. Гэтэл тус компани алдагдалтай ажилласаар ирснийг олон нийт мэдсээр байгаа ч төрийн өмч оролцож байгаа тохиолдолд ашигтай ажиллаж чадахгүйгээ өнгөрсөн он жилүүдэд харуулсан билээ. Энэ байдлыг өөрчлөх нь шинэчлэлийн Засгийн газар, Зам тээврийн яамны томоохон зорилтуудын нэг учраас зоригтой ажиллаж эхэллээ. Эхний ээлжинд “МИАТ” ТӨХК-ийн гадаад дахь Төлөөлөгчийн газруудын бүтцэд өөрчлөлт хийж зардал хэмнэж байна. Энэ ажлын хүрээнд гадаад дахь Төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан нийт 13 хүнийг ажлаас нь чөлөөлсний үр дүнд 660 сая ам.доллар хэмнэжээ. Тухайлбал Герман дахь “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөгчийн газар найман ажилтантай байснаас үүрэг роль багатай дөрвийг нь чөлөөлсөн байна. Герман дахь Төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалинд доод тал нь 2800 еврог зарлагаддаг байсан. Мөн тэдний орон сууц, бусад хангамжид зарцуулсан хөрөнгө гэвэл бүр ч талийж өгнө. Энэ зардал мөнөөх л “МИАТ”-аас гарч байсан гэсэн үг.

 

Харин үүний дараа ТӨХ-ны дарга “МИАТ” ТӨХК-аас нууцаар цалин авдаг байсан, “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгийг хувааж завшаад гэмтнийг цээрлүүлэх болоход “Монголиан Эйрлайнс” группийн захирал Ч.Хоролсүрэнд хэргээ үүрүүлээд өөрсдөө гэмгүй үлдэх гэж оролдсон. Тус салбарын сайд А.Гансүх Хамтарсан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ талаар хуулийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж байсан ч “тоож” шалгаагүйн учир ч үүнээс үүдэлтэй аж. ТӨХК-ийнх нь хувьд анаж хянаж байх учиртай Д.Сугарыг эдүгээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүн албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгахаар болсон ч “түдгэлзүүлэх боломжгүй” гэсэн хариу өгч байгаа нь гайхалтай. Ямартай ч “Монголиан Эйрлайнс” группийн захирал Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох болон “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асанууд болох Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, түүний гэргий Ү.Цэцэгмаа, ТӨХ-нд ажиллаж байсан С.Батхишиг нарыг баривчлан хориод байгаа билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 1-ийн 3 буюу мөнгө угаах, тус хуулийн 150-ийн гуравт заасанчлан уг хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл одоогоор олон нийтэд ил болоод байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн телевизээр хэлсэнчлэн “Улстөрчөд холбогдох улс төрийн сэдэлтэй, захиалгат хэргийн ард жинхэнэ эзэд нь үлдэж хэсэг хүн золиослогддог” гэнэ. Түүний үг ч үнэний ортой. Үүнээс үзэхэд энэ удаад “МИАТ-ийн” гэх хэрэгт “золиос” нь Д.Сугар. Ц.Орхон нар болж таарах нь. Д.Сугарын хувьд “Би хуульч хүний хувьд, төрөө дээдэлж үнэний талд үлдэнэ. Хэзээ ч буруу, булхайтай зүйл хийхгүй” гэж удаа дараа хэвлэлээр мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр харийн орнуудад тансаг орд харшууд худалдан авснаас нь харахад үгэнд нь итгэхэд бэрх. Юутай ч “МИАТ”-ыг мэрж амьдрагсдын хэргийг мэрийвэл илрүүлж болдог гэдэг нь эндээс харагдсан юм.

 

МОНГОЛЫН ЗАХИАЛСАН ШИНЭ “БОИНГ” ТУРШИЛТЫН НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЖЭЭ

 

“МИАТ” ТӨХК-ийн талаарх бараан мэдээн дундуур гэрэл татуулан орж ирсэн нэгэн баярт үйл явдал бол “МИАТ” ТӨХК анх удаа өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болсон явдал юм. Энэ удаад Монгол Улс өөрийн гэсэн анхны агаарын хөлгөө худалдан авахдаа одоо мөрдөж буй бүх хууль тогтоомжийн дагуу ажиллаж үүнийгээ ч олон нийтэд нээлттэй зарлаж буй юм. Үүнийг өмнөх худалдан авалтууд “но”-той байжээ гэж тайлж уншиж болохоор байгаа биз. Энэ талаар тус компанийнхнаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд илгээсэн шаардлагаас харж болно. Энд “1991-1992 онд хоёр ширхэг Боинг 757-200 онгоц худалдан авах асуудал “Алт дилерийн хэрэг”-ээс шалтгаалан Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авч чадаагүйгээс гэрээ нь цуцлагдсан, 1998 онд Ардчилсан Холбоо Эвслийн Засгийн газрын үед “Аэробус А310-300” онгоцыг худалдан авах үед банк санхүүгийн салбарт нүүрлэсэн хямралт байдлаас шалтгаалан маш хүнд нөхцөл буюу түрээс-худалдан авалтын гэрээгээр авч ашиглахаас өөр аргагүй байдалд хүрсэн зэрэг хүнд үеүдийг бид даван туулж ирсэн. Түүнчлэн бид ямар нэгэн дэмжлэггүйгээр Монгол Улсын Засгийн газрын даалгавраар 1999-2012 онд Европын чиглэлд нислэг үйлдэхдээ 70 гаруй тэрбум төгрөгийн,1993-2009 оны хооронд орон нутгийн нислэгийн үнийг тогтоон баригч болон ажиллахдаа 23,1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн он жилүүдэд үе үеийн Засгийн газрын бодлогоос хамааран МИАТ компани инфляци тооцоогүй байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн шууд алдагдлыг хүлээж байсан болно” хэмээгээд энэ онгоцыг авахын чухлыг, гэрээг цуцалбал ямар сөрөг нөлөөтэйг тодорхой бичин ирүүлсэн байдаг.

Эхний ээлжийн “Боинг 737-300 ER” агаарын хөлгийг худалдан авахад 114 сая 450 мянган ам.доллар шаардлагатай. Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын 9.4, 9.7-д заасныг үндэслэн агаарын шинэ хөлгийг авах санхүүжилтийг шийдэж өгсөн юм. Үүнд “Боинг” компаниас эхний ээлжинд худалдан авах “Б737-300 ER” загварын агаарын хөлгийн төлбөрт 114 сая 450 мянган ам.долларын санхүүжилтийг АНУ-ын “EXIM” банкнаас урт хугацаатай зээлэхийг зөвшөөрч холбогдох баталгааг нь гаргаж өгөхийг  Сангийн сайдад даалгасан. Энэхүү агаарын хөлгийн урьдчилгаа төлбөрт 34.9 сая ам.доллар, онгоц хүлээн авахдаа 79.5 сая ам.доллар, нийт 114 сая 450 мянган ам.долларыг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэн төлөхөөр болсон. Хамгийн сүүлийн сайн мэдээ гэвэл “Монгол Улсаас захиалсан эхний онгоц болон B-767 агаарын хөлөг будалтаас гарч шалгах нислэгээ амжилттай хийсэн” хэмээн “Боинг” компаниас мэдэгджээ.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих