Баянхонгор аймгийн төвд мөнгөн ус алдагджээ

img_03132013 оны 05 дугаар сарын 01 өдрийн орой 20 цагийн орчимд Цагдаагийн хэлтсийн мэдээллийн дагуу Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 давхар байрны ард нь залгаж барьсан 2х4.8 метр талбайтай объектод аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран шалгалт хийсэн.

Шалгалтаар иргэн Г нь тус объектод мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ.
Улмаар хайлуулах зуухны агааржуулалтын хоолой, гадагш гарсан хоолойн хэсэг, жанамын хажуу хэсэг зэрэг газарт ил нүдэнд харагдахуйцаар жижиг дусал бөмбөлөг хэлбэрээр мөнгөн ус алдагдсан байсныг цуглуулах ажиллагааг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 ажилтан Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн холбогдох ажилтануудын хяналтан дор явуулсан байна. Нийт 85 грамм /бохир жингээр/ мөнгөн ус цуглуулжээ.
Объектийн ойр орчим 0-50 метрийн хүртэл зайд хөрсний дээж 12 цэгээс дээж авсан.

Аймгийн Онцгой комиссын хурлыг 2013 оны 05 дугаар сарын 02 өдрийн 10 цаг 30 минутад хуралдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг объектоос 150 метр зайд байрлах сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох захирамж гарган, тус аймагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг журамлахаар болжээ.
МХЕГ-ын НТЛ-оос ахлах шинжээч Баянхонгор аймагт томилон ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар орчны шинжилгээ хийх, Мөнгөн усаар бохирдсон хөрсийг хуулах ажлууд хийгдэж байна. БОАЖГУУХГ-аас Баянхонгор аймгийн МХГ-аас тухай өдөр хийгдсэн ажлын талаарх илтгэх хуудасыг өдөр бүр авч уг ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, удирдлагаар ханган ажиллаж байна

img 0305_

 

img 0310

img 0313

Unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих