Н.Алтанхуягийн эгчийн охин Уянга “Таван Толгой”-н 17 тэрбумын тендерийг хэрхэн авсан тухай баримтууд /видео/
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нар мэдээлэл хийж, “Таван Толгой ” ордын тендерийг өөрийн төрсөн эгчийнхээ охинд өгсөн явдлыг баримтаар өгүүлэв.
Тэдний өгүүлж буйгаар “Таван Толгой”-н тендерийг өөрийн эгчийн охиндоо авч өгөхийн тулд “Чалко”-той яриа хийж байна гэх худал тайлбар хийсэн, мөн тендерт ялсан гэх компаний захирал 23 настай Уянга нь хуурамчаар өөрийнхөө бичиг баримтыг бүрдүүлсэн гэх олон асуудал үүсч буй бололтой.
Олныг үл нуршин уг мэдээллийн бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эх сурвалж: Sonin.mn
URL: