Шинжяны Марал баш шяньд хүчирхийллийн ноцтой хэрэг гарчээ

527-1357527588kiwi-middle  Шинжяны Марал баш шяньд 23-ны өдөр хүчирхийллийн ноцтой хэрэг гарч, цагдаа, хорооллын ажилтан зэрэг 15 хүн нас барж, 2 хүн шархдав. Хэргийг зохицуулах явцад үймээн дэгдээгч 6 хүнийг буудан хороож, 8 хүнийг баривчилжээ.

23-ны өдрийн 13 цаг 30 минутад Марал баш шянийн оршин суугчдын хорооллын 3 ажилтан нэг байранд олон сэжигтэй этгээд ба хориотой хутга зэвсэг илрүүлж, гар утсаар дээд шатныханд мэдэгдэх үед байшинд нуугдаж байсан үймээн дэгдээгчдэд баривчлагджээ.
Мэдээлэл авсны дараа цагдаа ба хорооллын ажилтан тэр даруй газар дээр нь хүрч очиход нуугдаж байсан террорист этгээдэд хорлогдов. Түүний өмнөхөн гэрт хоригдож байсан хэдэн хүн ч хорлогдож, террорист этгээд уг байшинг шатаажээ. Дараа нь ирсэн цагдаа террорист этгээдийг буудан хөнөөж, байдлыг тогтоон барьжээ.

Эхний шалгалтын дүнгээр тэд хүчирхийллийн ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байсан бүлэглэл юм. Өнөө хэргийг нарийн шалгаж байна.

\Урьхан\ china radio

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих