БНСУ-д Монгол эмэгтэй сураггүй алга болжээ

БНСУ-д Монгол эмэгтэй сураггүй алга болжээ

Манай улсын иргэдийн хамгийн их очиж, ажиллаж амьдардаг газар болох Солонгос улсад манай улсын иргэдтэй холбоотой хэрэг сүүлийн үед ар араасаа цуврах боллоо.

Хамгийн сүүлд гэхэд тус улсад ажиллаж байсан манай улсын 26 хүн сураггүй алга болж, Солонгос улс даяар эрэн сурвалжилж байсан.

Гэтэл Солонгос улсад ажиллаж амьдарч байсан манай улсын хоёр иргэн дахин алга болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, Солонгос улсад 2008 оны наймдугаар сард очсон Э.З гэгч монгол бүсгүй энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Түүний гэр нь Ансан хотод байдаг бөгөөд гэрээсээ гарсан цагаасаа хойш нэг ч удаа холбоо бариагүй байна. Тиймээс түүнийг харсан хүн байвал холбоо барьж тусална уу хэмээн ар гэрийнхэн нь Солонгос даяар зар тараажээ.

Мөн тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ч хандсан байна. Тэрбээр сураггүй алга болоод 14 хоног өнгөрчээ.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих