Оргодол Ц.Батбаярыг саатуулжээ

big_yalӨнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харъяа Ховд аймаг дахь жирийн дэглэмтэй хорих 457-р ангиас ялтан Хөтөөгийн Мягмаржав, Адъяабаатарын Отгонбаяр нартай бүлэглэн оргосон Цэндмаагийн Батбаярыг өнөөдөр баривчлан саатуулжээ.

Цагдаагийн алба хаагчид өмнө нь Х.Мягмаржав, А.Отгонбаяр нарыг баривчилсан юм. Эдгээр ялтнуудын оргосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэв.Тус зүйл ангид энэ хэргийг давтан буюу бүлэглэж, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол таваас дээш  10  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.


URL:

Сэтгэгдэл бичих