С.Оюун тэргүүтэй ИЗНН-ын удирдаж буй БОНХЯ-ынхан ундны усны ундарга дээр химийн хаягдал булахыг зөвшөөрчээ
МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны дүү С.Оюуны үүсгэн байгуулсан Иргэний Зориг гэх нам үүсгэн байгуулагдаад даруй арван гурван жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд хэд хэдэн намтай эвсэж, нэгдэн төд удалгүй буцаад салчихдаг уг намд зарим улс төрчид тун ам муутай байдаг. ИЗН хоёр жилийн өмнө Монголын Ногоон Намтай нэгдэн, Ногоон үзэл баримтлалыг үйл ажиллагааны үндсэн чиглэл болгоно хэмээх болсон ч ачир дээрээ энэ нь хэрэгжихгүй байгаа бололтой.
Монгол улсын Засгийн Газрын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл нар Нийслэлийн Багахангай дүүрэгт ундны усны ундарга дээр химийн хорт бодис булахыг завдсан явдлыг тус яамны зөвшөөрлөөр хийгдсэн гэж дүгнэжээ.
Тэд ийн үзэж, тус яаманд дараах шаардлагыг хүргүүлсэн байна.Үүнд :
“Нийслэлийн Багахангай дүүрэгт 2013 оны 4 сарын 13-ны үүрийн 04.00 цагийн орчимд Тамбов цэргийн химичид ТББ-ынхан БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын захирал Б.Энхбатын гарын үсэг бүхий 6/1307 тоот бичгээр Нийслэлийн Цагдаагийн дарга Баттөгсийн тушаалаар яваа гэгдэх 40-50 орчим цагдаагийн бүрэлдэхүүн бүхий хүмүүс Багахангай дүүрэгт байрлах Аеродромд 120 тонн орчим магнийн исэл нэртэй химийн хог хаягдлыг буулгасан байна.
Энэхүү газар нь Багахангай дүүргийн ундны усны эх ундаргаас 100-хан метр зайтай байрладаг. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын 21-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд миний бие болон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бид өөрсдийн байр сууриа илэрхийлэн шаардах бичгийг БОНХЯ-нд хүргүүлэхээр бэлдээд байна.” гэжээ.
Харин БОНХЯ-ы албан тушаалтнууд “Энэ талаар юу ч мэдэхгүй байна. С.Оюун сайдаас асуухаас ” гэсэн тайлбартай л сууж байна.
П.Ганзориг
Сонин мн
URL: