Хэ-нань мужид 2 хүн Н7N9 шувууны ханиадаар өвчлөв

154f337070847e81bigХятадын Хэ-нань мужийн Жөүкөү, Кайфэн хотын 2 иргэн Н7N9 шувууны ханиадаар өвчилсөн нь оношлогдлоо. Тус хоёр өвчтөн нь Хэ-нань мужаас Н7N9 шувууны ханиадаар өвчилсөн анхны тохиолдол гэж тус мужийн Эрүүл мэндийн салбар 14-ний өдөр мэдэгджээ.

Кайфэн хотын өвчтөн, тогооч Ма овогтны биеийн байдал нь хүнд, Хуайхэ эмнэлэгт эмчлүүлж байна. Нөгөө өвчтөн нь Жөүкөү хотын тариачин, эмчилгээ авснаар биеийн байдал нь тогтвортой байна.

Шинжилгээ хийсний дүнд дээрх хоёр өвчтөн хоорондоо халдварласан шинж тэмдэггүйг тогтоосон байна. Түүнчлэн хоёр өвчтөнтэй ойр байсан 19 хүнд шинжилгээ хийсэн боловч өвчний халдвар илрээгүй байна.

13-ний өдрийн 17 цагийн байдлаар, Хятадад Н7N9 шувууны ханиадаар 49 хүн өвчилснөөс 11 хүн нь нас барсан байна.

\Р\ china radio

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих