Монголын хямрал яг хаанаас эхлээд байна?

Манай улс Ардчилсан тогтолцоонд шилжээд 20 -д жилийг ардаа үлдээлээ гэтэл энэ 20 жилийн хугацаанд Монголчуудын амьдрал яаж өөрчлөгдөв, юу нэмэгдэв, яагаад цөөхөн 3 сая хүрэх үгүйтэй ийм өргөн уудам газар амьдарч байгаа бидний амьдрал, тэр л өлсгөлөнд нэрвэгдээд байгаа харийн улстай адил түүнээс доош хэмжээнд ороод байнаа.
Үүний хариулт их энгийн бид бүгд л ингэж хариулдаг, мэддэг ЭНЭ ТЭНЭГ улс төрчидийн гайгаар Монгол улс ийм байна гэдэг, харин үнэндээ энэ яг тийм биш энэ сонголтыг хэн хийсэн, хэн тэр мөнгө идээд хууль цаазыг удандаа гишгээд байгаа улс төрчдийг сонгоод байгаа юм бид өөрсдөө бидний бэлтгэсэн, сонгосон, гаргаж өргөмжлөсөн тэр хүмүүс биднийг эргүүлээд Монгол хүн, Монгол хүндээ итгэх итгэлгүй болтол, эх орноо хайрлах нинжин сэтгэлгүй болтол бидний доромжилж, эр зориг, итгэл үнэмшлийг минь үхүүлж байна.
Хайран сайхан эх нутгаа харийнхны гарт өгөөд дууслаа гэж харамсахаас өөр зүйл бидэнд үнэхээр алга гэжүү. Бидний омогшоод байдаг тэр эх түүхээ эргэн санах цаг болоогүй л байна уу?
Эсвэл энэ бүхэнтэй эвлэрээд энэ цаг хугацаандаа өөрийгөө нууж, өөрсдөө л болвол боллоо гэдэг тэр аминчхан, өчүүхэн сэтгэлгээнд автан, эх нутагтаа харийнхны боол нь болж амьдрахыг хүсээд байна уу?
Тэгээд “ГАРЦ нь хаана байгаан бэ?” гэж та асууж байна уу? Харин энэ та бидний асуух асуулт мөн үү! хэрэв ийм асуулт асуувал та өөрөө ичих болно яагаад бид эх орондоо, эх нутагтай байж ингэж асууна гэж, харин ч эсрэгээр нь тэр биднийг доромжлоод байгаа харийхан хамт хөнжилдөө хэвтээд байгаа дээдэсээс үүнийг асуух хэрэгтэй бид бүхэн ойлгож ухаарч эхэлж байна, мэдэж мэдрэгдэж эхэлж байна, юуг хаана нь алдаад байснаа бид одоо харж эхэлж байна.
Харин сонголт хийх мөч тун удахгүй ирнэ…
БИЧСЭН:  АРД ТҮМЭН


URL:

Сэтгэгдэл бичих