Хятадын аж ахуйн нэгж дэлхийн 119 улс оронд үйл ажиллагаа явуулж байна
Английн эдийн засагчдын зөвлөх байгууллага-EIU 10-ны өдөр танилцуулсан “БНХАУ-ын гадаад дахь хөрөнгө оруулалтын үзүүлэлт” тайландаа, Хятад улсын аж ахуйн нэгжүүд дэлхийн 119 улс орон болон бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна гэжээ.
Тайланд дурдсанаар, 2012 онд дэлхийн улс орнуудын гадаад дахь нийт хөрөнгө оруулалтын 21 хувийг Хятад улс эзэлсэн бөгөөд гадаад дахь шууд хөрөнгө оруулалт нь 7 хувьд хүрчээ. 2005 оноос хойш Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт жил тутамд 35 хувийн хурдтай өсөн нэмэгдэж, 2012 он гэхэд 115 тэрбум ам долларт хүрснээр, Хятад улс нь дэлхийн улс орнуудын гадаад дахь шууд хөрөнгө оруулагчдын жагсаалтад 2011 оны 16-р байрнаасаа 3-р байранд шат өгсөж, зөвхөн Америк болон Японы дараа орох болсон гэжээ.
EIU-ийн Хятад дахь судалгааны газрын орлогч дарга Лю Чин хэлэхдээ, Хятад улсын гадаад дахь шууд хөрөнгө оруулалт, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн гадаад дахь бизнес ажиллагаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжсөн байна. Гадаад дахь хөрөнгө оруулалтын гол зорилго нь даруй шинэ зах зээлийг нээж, шинэ брэнд болон технологийг нээж ашиглах явдал болно гэжээ.
\Д.Х\ CHINA RADIO
URL: