Жан Дэжян Монголын УИХ-ын дарга З.Энхболдтой уулзлаа
Хятадын АТИХ-ны Байнгын хорооны дарга Жан Дэжян 9-ний өдөр Бээжинд Монгол улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзсан байна.
Жан Дэжян хэлэхдээ, Хятад, Монголын харилцаанд хөгжлийн шинэ боломж тохиож байна. Сайн хөршийн найрсаг харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлж, тал талынхаа анхаарч байгаа чухал том асуудлыг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбар дахь бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад Монголын талтай хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна . БХАТИХ Монголын УИХ-тай солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөж, механизмаа боловсронгуй болгон нягт хамтран, Хятад, Монголын харилцааны хөгжил, хоёр орны ард түмний найрамдалд тус дөхөм үзүүлэхийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
З.Энхболд хэлэхдээ, Хятадын түргэн хөгжил нь Монгол зэрэг эргэн тойрны орнуудад чухал боломж болж байна. Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэхийг Монгол улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөхийг чармайна. БХАТИХ-тай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг Монголын УИХ хүсэж байна гэжээ.
CHINA RADIO
URL: