Асрамжийн төвийн хүүхдүүдийг хууль бусаар хил давуулжээ

BSN_0709Хүүхэд, асран хүмүүжүүлэх төв буюу Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийн насанд хүрээгүй 14 хүүхдийг хууль бусаар хил давуулсан хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа аж.

Тэднийг БНХАУ-ын Хөх хотын Монгол үндэсний сургуульд сургах нэрээр хилээр гаргаж, хүнд ажил хийлгэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн оны наймдугаар сард тус төвийн насанд хүрээгүй 14 хүүхдийг Хөх хот руу сургахаар авч явж, тус хотоос зайдуу байрладаг эрдэнэшишийн талбайд ажиллуулж байжээ.

Мөн малын хороо цэвэрлүүлэх ажилд тэднийг гурван сар ажиллуулж байсан нь тогтоогджээ.

Энэ хэрэгт “Өнөр бүл” төвийн хуучин удирдлага болон хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан үндэслэлээр Хүүхдийн төлөө үндэсний газрын удирдлагуудыг шалгаж эхэлжээ.

Д.Болор

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих