Хяналт шалгалт явагдаж байна
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны 06 дугаар тогтоолоор татан буугдаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны бүтцэд орсон Биеийн тамир спортын газрын архивын баримтыг Үндэсний төв архивт шилжүүлэх үйл ажиллагаанд Архивын ерөнхий газрын дарга архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын Ерөнхий байцаагчийн баталсан хуваарь, удирдамжийн дагуу улсын байцаагч Ө.Батсүрэн, Ц.Золжаргал нар 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сэдэвчилсэн шалгалт хийсэн байна. Шалгалтын мөрөөр:
2008-2012 оны бүрдэл дутуу хүлээн авсан архивын баримтуудыг эрэн сурвалжилж, нөхөн бүрдүүлэх, буруу цэгцэлсэн баримтуудад нягтлан шалгалт хийх; архивын баримтыг зааврын дагуу ангилан төрөлжүүлж, эмхлэн цэгцлэх; түр, 70 жил хадгалах баримт болон боловсон хүчний хувийн хэргийг нягтлан шалгаж, эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийж, данс бүртгэлийг зааврын дагуу үйлдэх; байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссын хурал, Үндэсний төв архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлж батлуулах; байнгын хадгалалтанд баримт шилжүүлэхийн өмнө Үндэсний төв архивын зааварлагч-арга зүйчээс заавар зөвлөмж авч, баримтанд эрдэм шинжилгээ техник боловсруулалт зөв хийгдсэн эсэхийг хянуулах; түүхчилсэн лавлахыг баяжуулан бичиж, байнга хадгалах баримтыг 3 хувь дансны хамт Үндэсний төв архивт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч 2013 оны 05 дугаар сарын 01-ний дотор АЕГ-т хариу ирүүлэх тухай албан шаардлагыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд албан бичгээр хүргүүлсэн байна.
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН: УЛСЫН БАЙЦААГЧ Н.ОЮУНСҮРЭН
URL: