Төгрөг тив алгасан төлбөр тооцоо хийнэ
Голомт банкны зах зээлд шинээр нэвтрүүлж буй олон улсын эрхтэй төгрөгийн Мастеркарт Монгол Улсынхаа мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр тив алгасан төлбөр тооцоо хийх боломжийг Монголчууддаа олгож төлбөрийн картын зах зээлд бас нэгэн ахиц дэвшлийг авчирлаа.
Бид хилийн чанад руу зорчихдоо олон улсын эрхтэй ам.долларын, еврогийн аль эсвэл юаний карт авч явдаг байсан бол одоо, дотооддоо төлбөр тооцоо хийдэг төгрөгийн картаараа дэлхийн аль ч оронд очин төлбөр тооцоо хийх боломжтой болж байна.
Технологийн дэвшил картын хэрэглээнд хувьсал авчирч байгаагийн тод жишээ энэ бөгөөд таны хэтэвчин дэх дотоодын, төгрөгийн, ам.долларын, еврогийн гэсэн олон төрлийн картыг Голомт банкны зах зээлд шинээр нэвтрүүлсэн олон улсын эрхтэй төгрөгийн Мастеркарт дангаараа орлох чадвартай боллоо.
Өөрөөр хэлбэл таны картан дахь төгрөг Австрали, Африк, Арабын гээд аль ч орны валют руу хөрвөх чадвартай болж, тухайн валютын төгрөгтэй харьцах ханшаар тооцогдон төлбөр тооцоо тань түргэн шуурхай хийгдэх юм.
Та 2 жилийн хугацаатай, тив алгасан төлбөр тооцоо хийх төгрөгийн Мастеркартыг өөрт ойр байрлах Голомт банкны салбар тооцооны төвд, нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэхтэйгээ очин шинээр нээлгэж аваарай.
Түрийвчиндээ түнтийтэл чихдэг мөнгөө төлбөрийн карт гэдэг жижигхэн зүйлд багтааж болдогийг 1999 онд Монголчуудад анх танилцуулсан Голомт банк хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа UnionPay юаний карт зэргийг нэвтрүүлсэн туршлага дээрээ суурилан төгрөгөөр тив алгасан төлбөр тооцоо хийх боломжийг ийнхүү Монголчууддаа анх удаа олгож байна.
Туурга тусгаар Монгол Улсын төлбөрийн картын систем өндөр түвшинд хөгжсөнийг батлан төгрөгийн картаараа тив алгасан төлбөр тооцоо хийцгээе!
URL: