Увс аймаг: Битүү захын асуудлаар
Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд аймаг бүрийн төвийг, хот болгон хөгжүүлэх зорилт тавьж, 2013 онд Увс, Ховд, Баян-өлгий гэсэн гурван аймагт битүү зах барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу манай аймагт битүү захыг хаана барих асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх Батмөнх өнгөрөгч нэг сард ирж аймгийн удирдлагуудтай захын байршлыг үзэж судласан юм.
Судалгаа хийснийхээ дараагаар, захын иргэд түрээслэгч нартай нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулан, битүү захыг хуучин зах дотор нь барих хэрэгтэй, инженерийн шугам сүлжээ болон эдийн засаг, дэд бүтцийн хувьд ч амархан шийдэгдэх боломжтой, харин захын 1.8 га газрын асуудлыг иргэдтэйгээ хэлэлцээд шийдчихвэл, бага дунд орлогтой иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрэн шийвэрлэх боломж байна гэсэн саналыг тавьж байсан.
Гэвч иргэд санал бодлоо, өөр өөрөөр илэрхийлж байсан болохоор нэгдмэл нэг шийдвэрт хүрч чадалгүй, дахин шинэ газар судлахаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан түр хороо ажиллаж эхэлсэн билээ. Ингээд иргэдийн барьж болох боломжтой гэсэн 4 газар дээр, судалгаа хийн, найман шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.
Энэхүү шалгуур үзүүлэлтийн үр дүнг иргэдтэйгээ дахин хэлцэж, ойлголцсоны үндсэн дээр барааны захын хэсэг болох, Их барилга компани санал болгосон эзэмшил, 1.8 га газрыг сонгон авч битүү зах барихаар, түр хороо дүгнэлтээ гаргаж, аймгийн Засаг даргад уламжлахаар болсон байна.
Түрээслэгч иргэдээ оруулан, ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрэн хангаж болно гэсэн саналыг иргэдэд танилцуулсан боловч иргэдийн өөр өөр санаа бодол, эсэргүйцэлтэй тулгарч, тодорхой шийдвэрт хүрч чадаагүй билээ. Сар гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст Засгийн газраас битүү захын асуудлыг хурдавлах үүрэг даалгавар өгсөн үүний дагуу аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан түр хороо иргэдийн барьж болох санал гаргасан 4 газарт судалгаа хийж найман шалгуур үзүүлэлтээр энэ дөрвөн газраас аль өндөр боломжтой газрыг нь сонгон авч засгийн газарт хүргүүлэх шаардлагтай болсон. Ингээд түр хороо дахиж иргэдтэйгээ хуралдан ойлголцсоны үндсэн дээр захын хэсэг болох барааны 1.3 гаа газар чөлөөлөн битүү захыг барих шийдвэрийг гарган Засгийн газарт хүргүүлсэн байна. Харин шинээр баригдах битүү захыг хувьцаат компани байгуулан, газар чөлөөлсөн иргэдийн үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговор олгох, эвсэл компанид хөрөнгийнхөө үнэлгээг гарган хувьцаа эзэмших хэлбэрээр шийдвэрлэсэн юм.
Иргэдийн санаа бодол аймгийн төвөөс гаргаж барих энд байгаа эд хөрөнгийг хөндөхгүй, нөгөө хэсэг нь барих нь зүйтэй гэсэн олон асуудалтай тулгарч дахин судлах шаардлагатай болсон Ингээд аймгийн засаг даргын захирамж гарч түр хороо байгуулагдан битүү захыг хаан барих талаар иргэдээс судалгаа авч 4 газар шалгуур үзүүлэлт тогтоосон байна.
М.ГАНБАТ
URL: