12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган Ли Кечянг ерөнхий сайдаар сонголоо

DS56DS56SD65SD12-р сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 15-ны үдээс өмнө ардын их хурлын ордонд 5 дах бүгд хурал хийж, Ли Кечянг БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар сонголоо.

Өнөөдрийн хуралд 2986 дипутат оролцох ёстой байснаас 29 хүн ирээгүй тул 2957 дипутат оролцжээ, энэ нь хуульд тогтоосон ирцийн тоонд нийцлээ.

Хурал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний төрийн зөвлөлийн ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн захидалыг уншиж, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, гишүүдэд нэр дэвшүүлсэн захидалыг уншиж танилцууллаа.

Санал хураалтаар Ли Кечянг БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар сонгож, Фан Чанлүн, Шюй Чилян нарыг цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар, Чан Ваньчуань, Фан Фенхгүй, Жан Ян, Жао Кеши, Жан Юушя, У Шенли, Ма Шяотянь, Вей Фенхе нарыг цэргийн төв зөвлөлийн гишүүнээр сонголоо.

Хурал Жоу Чяныг ардын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цао Жяньминг ардын дээд прокурорын ерөнхий Прокуророор сонголоо.

Хятад улсын дарга Ши Жиньпин 1-р номерт зарлигт гарын үсэг зурж, чуулганы тогтоолын дагуу Ли Кечянг БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар томиллоо.

/Баатар орчуулав/ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих