Дагваа аварга ихэр хүүхэдтэй болох гэж байгаа ч, эхнэрээсээ салах гэнэ
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэхэн найз бүсгүйтэй болоод байсхийгээд л Зайсан руу гүйдэлтэй болоод удаж байгааг эх сурвалж хэлж байна. Гэр бүлийн хувьд тогтворгүй, морин дэлэн дээр яваа аваргын маань аз гийж, энэ удаа шаг хийсэн боловсролтой, час хийсэн амин зуулгатай айлын охинтой дэр нийлэхээр шийдсэн мэдээ байна.
Алтангэрэлийн Урангоо хэмээх бүсгүй АНУ-д 8 жил амьдрах хугацаандаа Колорадогийн их сургууль төгссөж, дориун боловсрол эзэмшсэн, нийгмийн идэвх сайтай, бизнес сэтгэлгээтэй, шаггүй зохион байгуулагч бүсгүй гэнэ. Ахуйн хэрэглээний бүтээгдхүүн үйлдвэрлэдэг “Ариун хөгжил трейд”-ийн захирлын албыг хашдаг бөгөөд ‘’Ариун’’ нэртэй нойтон алчуурийг манай хэрэглэгчид андахгүй мэднэ.
А.Урангоо АНУ-д сурч байхдаа Mongolia Talent Network хүний нөөц, ажил зуучлалын headhunting компаны төлөөлөгчөөр ажиллаж, ‘’Эх орондоо эргэж эргэж ирцгээе’’ чөлөөт уулзалт ярилцлагыг хэдэнтээ зохион байгуулж, олон жил энд сурч амьдарсан монголчуудаа нутагтаа ирж ажиллахыг уриалж, ухуулан сэнхрүүлж, олон ч хүнийг Монгол руу хүлгийн жолоог нь эргүүлэхэд нь нөлөөлж чадсан эх оронч сэтгэлтэй бүсгүй гэдгийг ойр тойрныхон нь ярилцдаг. Тэгээд ч гадаадад мэргэжил эзэмшээд гадаадад хүчээ өгч байгаа өнөө цагт ийм сэтгэлтэн ховордсон цаг билээ.
Эх сурвалж: Аравт.мн
URL: