Кенийн сонгууль тайван урагштай явагдсанд баяр хүргэлээ
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь ин 11-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын тал ноён Үхүрү Кениатта Кенийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж байна. Мөн сонгууль будлиангүй тайван урагштай явагдсанд баяр хүргэж байна гэжээ.
9-нд Кенийн сонгуулийн комисс ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зарлаж, өнөөгийн дэд ерөнхий сайд Үхүрү Кениатта ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Хуа Чүнь ин хэлэхдээ, Хятад болон Кени гүн зузаан уламжлалт найрамдалтай юм. Хятадын тал хоёр орны харилцааг нандигнан, Кенийг Африк дахь худалдааны чухал түншээр үздэг тул Кенийн шинэ засгийн газартай нягт хамтран ажиллаж, харилцаагаа шинэ төвшинд хөгжүүлэн ард түмэнд ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ.
\Ц\ china radio
URL: