Ливийн үндэсний хурлын дарга руу дайрчээ
Ливийн дотоод хэргийн сайд Ашур Шваил 3-р сарын 6-ны өдөр мэдэгдэхдээ, Ливийн үндэсний хурлын дарга Мохаммед Магариеф өмнө өдрийн орой нь парламентын хурлаас гарч явахдаа буудлагад өртсөн боловч азаар эсэн мэнд гарчээ. Мохаммед Магариеф 2012 оны 8-р сард Ливийн үндэсний хурлын даргаар сонгогдож, энэ оны 1-р сард тэрээр Ливийн өмнөд нутгийн Сабкад сууринд дайралтад өртөж, гурван хамгаалагч нь шархдаж, тэрээр мөн эсэн мэнд гарч байсан юм.
/Баатар орчуулав/ china radio
URL: