“Миний дэлгүүр” ахиад л муудсан жимс зарж байна
Байнга л “Үнийг унагаагч Миний дэлгүүр” хэмээн телевизүүдээр мөнгө хайрлалгүй реклам цацуулж байдаг “Миний дэлгүүр”-ийн Москва хорооллын урд байрлах Хүнс худалдааны төвийн салбар дэлгүүрт муудсан жимс зарж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Саяхан л дуучин Хаянаа “муудсан жимс зарлаа” гэж тэднийг донгодход иргэдээс “Уучлалт хүсэж байна” хэмээн мэдэгдэл хийж байсан тус сүлжээ дэлгүүрийнхэн иргэдийг ийнхүү хуурсаар л байна.
“Үнэ дагаж чанар” гэдэг хоёрын хооронд хэдэн төгрөг татан муудсан жимс, хүнсний ногоо идэж өөрсдийгөө хордуулж байхаар үнэ нь боломжийн эрүүл хүнс хэрэглэж байх нь бидэнд хэрэгтэй. Өвдчихөөд хэмнэснээсээ их мөнгө зарлагадаж байхаар өмнө нь сэргийлсэн нь дээр шүү дээ.
“Миний дэлгүүр”-ийн хамт олон хэдий болтол иргэдийг хуурч, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдсаар байх юм бэ?
М.Сониуч.ugluu.mn
URL: