Дашдэлэг генарал “Ганцад” заларлаа

482197_343418042433763_1218565294_nЗэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг өчигдөр орой Цагдан хорих 461-р ангид хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Монгол улсын Агаарын цэргийн бүрэлдэхүүнд байгаа нисэх техникийн эд ангийг бусдад дур мэдэн худалдсан, байлдааны онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан гэх үндэслэлээр хорьжээ. Түүнийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлөөр  хорьсон байна. Тодруулбал, тэрбээр 2011 онд  цэргийн  ан¬гид ашиглаж  байсан  байлдааны   сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” он¬гоцыг хэдэн хэсэг хуваан их биеийг нь төмөр хайлуулах үйлд¬вэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй  аж.  Гэхдээ уг хэ¬рэгт бригадын генерал ганцаараа бус, зэвсэгт хүчний нэр бүхий нэ¬лээд хэдэн генерал холбоотой байх магадлалтай  юм байна. Байлдааны зэвсэг тех¬никийн ашиглалтын хугацаа дууссан то¬хиол¬долд анх авсан оронд нь буцаан шилжүүлэх  гэрээтэй байдаг юм бай¬на. Хэрвээ  Т.Дашдэлэг онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан нь  тогтоогдвол 1979 оны тухайн  үеийн  ЗХУ-тай хийсэн гэрээг зөрч¬сөн  хэрэгт холбогдох,  мөн  хил дамнуулан зэвсгийн наймаа хийсэн гэх хэрэгт буруутгагдах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих