Татвараа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

00b00cb32bcf2629originalЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж,  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх үндсэн дээр нийслэлийн замын санг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй  дээрх ажил 2 үе шаттайгаар хэрэгжиж эхэлнэ.1 дүгээр шат  2013 оны 3 -р сарын 01-ээс 5 -р сарын 31 хүртэл  ажлын өдрүүдэд үдээс өмнө 08.00 -13.00, үдээс хойш 14.00 – 17.00 цагуудад иргэдэд үйлчлэх бол 2 дугаар шат   6 -р сарын 10-аас 24-ныг дуустал үргэлжилнэ. Харин жолооч та албан татвар, төлбөрөө төлөхдөө дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Snapshot_2013-03-01_132717

Иргэн:

•      Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
•      АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
•      Иргэний үнэмлэх

Аж ахуй нэгж байгууллага :

•      Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
•      АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
•      Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
•      Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
•      Албан татвар, төлбөр төлсөн баримт
•      Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ -ыг  тус тус бүрдүүлэх  шаардлагатай.
Хэрвээ таны Улаанбаатар хотод харъяалагддаг өөрийн нэр дээр байдаг  тээврийн хэрэгсэл хөдөө орон нутагт байгаа бол бүх төрлийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг харъяалах татварын албаны дансанд төлөх хэрэгтэй. Харин албан татвар, төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд  хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, гурвалжин наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газраас хяналт тавьж ажиллах юм. Өнгөрсөн онд  нийслэлийн замын санд хуримтлагдсан хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр нийт 244,4 тэрбум төгрөгийн ажлыг төлөвлөгөөний  дагуу 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал 450 сая төгрөгөөр 3 гүүр, 1 нүхэн гарцанд урсгал засвар, гэр хорооллын болон орон сууцны хорооллын доторх авто замын засварын ажилд 8314,9 төгрөгөөр 7 дүүрэгт 27,16 км авто зам буюу 41 объектын  засвар, шинэчлэлтийн ажил гэх мэт ажлуудыг хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих