Канадын паспорт ашиглан террорист халдлага хийсээр байна

террорист858Өнгөрсөн жил Болгарт аялж явсан еврей жуулчдын автобусыг дэлбэлсэн “Хэзболла” бүлэглэлийн террорист этгээд Канадын паспорт ашиглан хил нэвтэрч орж ирсэн гэдгийг Болгарын Дотоод хэргийн яамны сайд нотолсон байна. 1973 онд Израилийн “Моссад” алба мөн Канадын паспорт ашиглан Норвегид ирж Мюнхений олимпод Израилийн тамирчдын амь насыг хохирооход оролцсон гэх Палестины террористыг устгах нэрээр Мороккогийн иргэнийг хороож байсан юм. Уг хэрэг явдалд Канадын тал эсэргүүцлээ илэрхийлж байсан ч 1997 онд “Моссад”-ын ажилтнууд мөн л тус улсын паспортыг ашиглан Иорданд ирж Хамасын улс төрийн удирдагч Халид Мешаалыг хороохоор оролдож байжээ. АНУ-ыг оруулаад дэлхийн ихэнх оронд Канадын иргэд визгүй зорчдог тул тагнуул болоод террорист байгууллагууд тус улсын паспортыг олж авах сонирхолтой байдаг байна. Алжирийн “Аль-Кайда” бүлэглэлийн гишүүн Ахмед Рессам 1999 онд Квебект олон жилийн өмнө нас барсан нярай хүүхдийн нэрээр өргөдөл гаргаж Канадын паспорт авч байсан ажээ. Тэрбээр Лос-Анжелесийн нисэх онгоцны буудлыг дэлбэлэх зорилготой байсан байна. Хамгийн сүүлд Алжирийн байгалийн хийн үйлдвэрийн ажилчдыг барьцаалсан террористуудын нэг нь Канадын паспортой нэгэн байсан юм.

theglobeandmail.com

URL:

Сэтгэгдэл бичих