Ховдын дарга нарыг ховлоё

2013021518tНийслэл,  21 аймгийг битүү захтай болгох  АН-ын мөрийн хөтөлбөр  Ховд аймагт  хэрэгжихдээ иргэдэд ээлээ өгөх  улс орны томоохон зорилт бус  цөөн улс төрч хөлжих  хуйвалдааны байдлаар эхэлжээ. Бүх үйл явдал  одоогоор хөшигний ард өрнөж байгаа ч гол дүрийн эзэд тодорч, ажлын хэсэг гэх нэртэй бүлэг хүн иргэдийн тархийг угаах ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Тэр нь арав гаруй захтай тус аймагт аль нэгийг нь өргөтгөх бус цоо  шинэ зах байгуулах   төлөвлөгөө юм. Уг нь тэдгээр захуудаас аль нэгийг нь сонгон  өргөтгөж, бага зардлаар бүтээн байгуулалт хийх боломж бий. Гэтэл битүү зах барих нэрээр улсын төсвөөс ч, иргэд, түрээс­лэгчдээс ч татаас авч мөнгө босгох  гэнэ.  Тэгвэл тэндээс бий болсон ашиг хэний халаас руу урсах  вэ, шинэ захад хэн эзэн сууж хувь хүртэх вэ  гэсэн асуулт гарна. Ийм учраас хардлага дагуулж буй  хэд хэдэн мэдээллийг Ерөнхий сайдын сонорт хүргэе.

Юуны өмнө Засгийн газраас явуулж буй шинэчлэлийн бодлого хөдөө орон нутагт 1990-ээд оны хувьчлал шиг хэсэг хүн хөлжих  аргачлал болж аян замдаа аль хэдийнэ гарчихсаныг дуулгая.  Нөгөөтэйгүүр, тухайн үед  үл хөдлөх хөрөнгөөр ардчиллынхан бэлжиж, олон хүнийг ажилгүй бол­гон гудамжинд гаргасан гашуун түүх Ховдод дав­тагдаж магадгүйг битүү зах барих ажлын эхлэлээр харуулахыг зорилоо.

БОДИТБАЙДАЛЯМАРБАЙНАВЭ?

Ховд аймагт одоогоор арав гаруй зах үйл ажиллагаа явуулж байна. Тэнд 1000 гаруй түрээс­лэгч худалдаа хийж, гэр бүлээ тэжээдэг. Тэд­гээрээс хамгийн том нь аймгийн төвийн урд хэсэгт байрлалтай “Баруун бүсийн төв зах” юм.  Түрээслэгчдийн 90 орчим хувь тэнд худалдаа эр­хэлдэг бол төв захын төвлөрлийг түшиглэн  жижиг захууд бий болжээ. Тэдгээр захууд сэлбэг хэ­рэг­сэл, хүнс, бараа, тоног төхөөрөмжийн гэхчлэн  төрөлжсөн байна. 2012 оны сонгуулийн дараа засгийн эрх  барьсан  АН-ын мөрийн хөтөлбөрт  тус­гагдсан  битүү зах барихыг тэдгээр захын удирдлагууд хүсч байр сууриа нэгт­гэжээ. Ингээд худалдааны томоохон   төв буюу  жижиг захуудын гол тулгуур  болсон “Баруун бүсийн төв зах”-ыг битүү зах бол­гохоор санал нэгдэж гарын үсгээ зурсан байна. Тус захын удирд­лагууд ч саналыг хүлээж авч, “Битүү зах барихад хү­рэлцэх хоосон  газар байна,  түүнийгээ өгье. Шаард­лагатай бол  чө­лөөлж өгөх газар ч бас бий. Ингэхдээ газраа үнэгүй өгнө, түрээслэгчид өөрс­дийн мэдэлд өмчилж үйл ажиллагаа явуулаг” гэжээ.

“Баруун бүсийн төв зах” нь 1997 оноос өнөө хүртэл ажиллаж ирсэн. Анхны дуудлага худал­даагаар гурван саяас эхлэн дуудагдаж 60 гаруй сая төгрөгөөр ховдынхны мэдэлд очсон зах юм. Ингэж үзэх учир нь тухайн үед 12 аж ахуй нэгж, хувь хүн  дуудлага худалдаанд оролцсоны 7-8 нь хятад эзэнтэй байсан юм.  Хэрэв тэр үед зах хятадуудын мэдэлд очсон бол ховдчууд тэнд бизнес эхлэхэд татвар, түрээсийг нь дийлэхгүй, худалдаа эр­хэлж  амьдралаа дээш­лүүлэх гэсэн  иргэдийн хүсэл талаар болох байсан биз. Тэгэхээр ховдчууд тийм  хүнд байдалд  орчихолгүй авч үлдэж чадсан   “Баруун бүсийн төв зах”-аа өнөөдөр  битүү болгож өргөжүүлэхийн төлөө баруун, солгойгүй бүгд л гар өргөх нь мэдээж. Эдгээр давуу талуудад үндэслэн иргэд, тү­рээс­лэгч, жижиг захуудын  удирдлагууд ч  бүгд ийнхүү  санал нэгджээ. Гэтэл  Засаг дарга Д.Цэвээн­равдан  тус тойргоос гарсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, захын асуудлыг судлахаар очсон  Ерөнхий сайдын бие төлөөлөгч, туслах зөвлөх н.Батмөнх нарын цөөн хүн  саяхнаас өөрс­дийн эрх ашигт таацуулж шинэ зах барих мастер төлөвлөгөөг нууцаар  эх­лүүлээд байгаа бололтой. Ингэхдээ шинэ битүү  захыг барихад  газар ху­далдаж авах, түрээслэгч нараас таван сая төгрөг татах мэтээр ухуулга сур­талчилгааг ч явуулж  эхэлсэн гэнэ.

Олны анхаарал сар шинийн баяр руу хандсан үеэр тэд энэ ажлаа эхлүүлж, өөрсдийн тойрон хүрээлэгч, ах дүү садан, найз нөхдийн хүрээнд   су­далгаа гаргуулаад амжсан гэх мэдээлэл  ч дуулдаж байна.

УЛСТӨРЧЭЗЭНТЭЙАЛЬНЭГНАМЫНТҮРИЙВЧБОЛСОНЗАХЫГИРГЭДХҮСЭЭГҮЙ

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд захын асуудал судлахаар очсон Ерөнхий сайдын бие төлөөлөгч н.Батмөнх нийт иргэдийн бус нэг хоёр хүний амаар танилцуулга хийсэн байж таарах нь. Мөн аймгийн  Засаг дарга Д.Цэвээн­равдан ч иргэддээ үйлчлэх бус  экс дарга Г.Нямдаваа  болон улстөрч  эрхмүүдтэй улстөрийн ашиг хон­жоогоор наймаалцаж байхыг үгүйсгэхгүй. Учир нь түүний иргэдтэй хийсэн тандалт уулзалтаар олонхи нь “Баруун бүсийн төв зах”-ыг битүү болгоё гэсэн хүсэлт гаргасан байтал шинэ захын тухай өөр нэгэн хувилбар руу гэнэт   хувирснаас  нь  харагдана.

Харин экс Засаг дарга Г.Нямдаваад ямар сонирхол байна гэвэл,  тэрээр  2006 онд Ховд аймгийн төвд битүү зах бариулж, түрээслэгчдийг орохыг үүрэгдээд хүчрэхгүй болохоор  “Дургүй ламд дарж байж сахил хүртээх” гэгчээр цэрэг, цагдаагийн  хүч хэрэглээд амжилт олоогүй. “Баруун бүсийн төв зах” болон  түүнийг тойрсон жижиг захуудад худалдаа хийдэг иргэд, түрээслэгчид “Байршлаа өөрчлөх нь худалдан авагч, үйлчлүүлэгчээ  алдах эрсдэлтэй. Тэгээд ч бид хаана худалдаа эрхлэхээ өөрсдөө сонгох эрхтэй” гэсэн шаардлагыг тавьж эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Тиймээс  1000 гаруй хүнийг ажлын байргүй болгох шахсан Г.Нямдаваагийн бизнес явцгүй болж тэрхүү битүү зах өнөө хүртэл ашгаа өгөхгүй байгаа юм билээ.

ЕРӨНХИЙСАЙДЫНБИЕТӨЛӨӨЛӨГЧХЭНДҮЙЛЧЛЭЭДБАЙНА

Ховд аймгийнхныг  битүү захтай болгоход гурван тэрбум төгрөгийн төсөв гарах тооцоо гар­гажээ. Үүнээс хоёр тэр­бумыг нь улсын төсвөөс гаргах юм байна. Тэгвэл, тус тойргоос гарсан УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Д.Батцогт нар  50 сая төгрөг тус тус гаргах тухай ч  ам алдсан дуулдана.

Энэ бүхний эцэст Ерөнхий сайд  битүү зах барих  битүүлэг  энэхүү төлөвлөгөөний цаадах үнэн хийгээд, Ховдын хоёр гишүүний ашиг сонирхол, өөрийн зүгээс баруун бүс рүү итгэж ил­гээсэн бие төлөөлөгчийнх нь  эрх ашиг хэнд үйлчилж байгааг ялгаж салгах биз. Мөн  тус аймгийн Засаг даргаас  тойрон хүрээ­лэгчдийнхээ хамтаар    явуулж буй  улстөржсөн бодлого, орон нутаг дахь АН-ын дарга болон зарим гишүүдийнхээ  сувдаг байдалд   дүгнэлт хийхэд  ч оройтохгүй болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих