“Гэр бүлийн Фирм”-ийг хөгжүүлэхийг онцлов
2013 оны ХКН-ын төв хорооны анхдугаар баримт бичигт, гэрээгээр авсан газар нутгийг төрөлжсөн том өрх, гэр бүлийн тариалангийн ферм, тариачдын хоршоо байгуулах чиглэлээр хөгжүүлэхийг урамшуулан дэмжинэ гэж заажээ. Үүнд “Гэр бүлийн тариалангийн Фирм” гэдгийг ХКН-ын төв хорооны анхдугаар баримт бичигт анх удаагаа дурдсан юм.
Хятадын Хөдөө аж ахуйн яамны хөдөө нутгийн эдийн засгийн тогтолцоо ба эзэгнэлтийг удирдах газрын хариуцлагатан саяхан хэлэхдээ, “Гэр бүлийн тариалангийн Фирм” гэдэг нь гэр бүлийн бүрэлдэхүүнээр хөдөлмөрлөх гол хүчин болгож, тариаланг дүрэмжсэн цар хүрээтэй, нэгдсэн, худалдааны зориулалттайгаар үйлдвэрлэн эзэгнэж, хөдөө аж ахуйн орлогоор гэр бүлийн орлогын гол ирэлт болгосон хөдөө аж ахуйн шинэ хэлбэрийн эзэгнэлтийн цогцыг зааж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын Хөдөө аж ахуйн яам төв засгийн газрын шаардлагын дагуу, “Гэр бүлийн тариалангийн Фирм”-ийг хөгжүүлэх үндсэн зарчим ба түүнийг биелүүлэх арга замыг голлон судалж, “Гэр бүлийн тариалангийн Фирм”-ийн бүртгэлийн ажлыг сайтар хийн, орон нутгийн фирмийг тогтвортой хөгжүүлэхийг удирдан жолоодох болно гэжээ.
\Урьхан\ china radio
URL: