Гурван настай охин Эйнштейний амжилтыг эвджээ

Alice Amos , aged 3 who has just been admitted to Mensa with an IQ of 162Виталийн болон Татьяна Амос нар хоёр настай охиныхоо төлөө ихэд санаа зовж байлаа. Учир нь охин нь хоёр нас хүрсэн ч ярьж сураагүй байсан юм.

Гэвч хэдхэн сарын дараа Алиса охин нь ярьж сураад, тоолж, уншиж чаддаг болсон төдийгүй дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийн нэг болсон байна.

Тэрээр оюун ухааныхаа чадвараар Альберт Эйнштейн тэргүүтэй дэлхийн сод ухаантнуудыг гүйцээд байгаа аж.

Эдүгээ Алиса Амос хэмээх гурван настай орос охин Английн Гилдфорд хотод амьдарч байна.

Түүний IQ-г шалгаж үзэхэд 162 оноо авчээ. Суут Альберт Эйнштейний IQ 160 байсан гээд боддоо.

Ийнхүү гайхамшиг гэгдэж буй бяцхан охин өндөр оюун ухаантай хүмүүсийг нэгтгэдэг Mensa байгууллагын хамгийн залуу гишүүн болоод байна.

Энэ байгууллагад дэлхийн хүн амын дөнгөж нэг хувь нь багтдаг бөгөөд сургуулийн өмнөх насны 18 хүүхэд байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих