Манай мал өссөн үү…

6589hgfgggfgffdСүүлийн жилүүдэд манайхан Монголын мал өслөө гэж их ярьж, сурталдаж байгаа. Олон хүн үүнд баярладаг боловч би л лав албан мэдээнд итгэдэггүй. Ингэх ноцтой шалтгаан надад байгаа. Юу ч гэсэн сүүлийн 20 гаруй жил Монголын мал сүрэг өсч ирсэн албан ёсны тоо баримтыг энд дурдая.
1989 24.674.9
1990 25.856.9
1991 25.527.9
1992 25.694.1
1993 25.174.7
1994 26.808.1
1995 28.572.3
1996 29.300.1
1997 31.292.3
1998 32.897.5
1999 33.568.9
2000 30.227.5
2001 26.075.3
2002 23.897.6
2003 25.427.7
2004 28.027.9
2005 30.398.8
2006 34.802.9
2007 40.263.8
2008 43.288.5
2009 44.023.9
2010 32.729.5
2011 36.335.8
2012 40.9 сая
Улсын хэмжээгээр 2012 оны эцэст 40.9 сая толгой мал, үүний дотор 2330.4 мян.адуу, 2584.6 мян.үхэр, 305.8 мян.тэмээ, 18141.4 мян.хонь, 17558.7 мян.ямаа тоологдов гэж Статистикийн Газар мэдээлсэн.
Эндээс сонгуулийн жилүүдэд “мал өсөөд” байгаа зүй тогтлыг амархан ажиглаж болно. Мөн сүүлийн жилүүдэд бүр хурдтай “өсөөд” байгааг Та бэлхнээ харж байна. Монголчууд ажилсаг болсон хэрэг үү ?! Үгүй байх гэж бодож байна…
Ингэхлээр манай албан ёсны статистикт итгэвэл Монголын малын тоо 1999 онооос 2012 он хүртэл 23 жилд 60,4 хувь өсчээ. Бараг хоёр дахин гэж хэлж болно. Энэ бол Гиннесийн номонд орох үзүүлэлт мөн.
2000-аад оны үед 400 мянга гаруй малчин байсан бол одоо 154 мянган малчин л байгаа ш дээ. Одооны нэг малчин 4-5 хүний ажил хийдэг болчихсон юм уу хаашаа юм. Миний баттай мэдэж байгаагаар харин ч малчдын хөдөлмөрийн бүтээмж 3-4 дахин буурсан.
Манай мал аж ахуйн материаллаг бааз өсөөгүй, худаг ус, хадлан тэжээл нэмэгдээгүй, мал эмнэлгийн үйлчилгээ сайжраагүй, үржил зоотехникийн ажил сөнөсөн, улмаар байгаль цаг агаарын байдал социализмын үеийнхээс “илүү болоогүй” би дүгнэж байна. Ямар ч хүн ингэж дүгнэх нь гарцаагүй.
Ийм атал яагаад мал ийм их өсдөг байна гэж Та бодож үзсэн үү ?! Энэ удаад эрэгцүүлэн бодох байх гэсэн үүднээс мэдээж би өөрийн дүгнэлтийг хийгээгүй. “Мал өсгөдөг” механизмын талаар санаа оноогоо бичвэл би ихэд баярлана, яагаад гэвэл энэ нь манай нийгэмд, бидэнд хэрэгтэй юм…
Ямар ч гэсэн манай мал тийм их өсөөгүй, “цаасан дээр” өсгөж байгаа нь тодорхой байна.
Ингэх хэнд хэрэгтэй юм ?!
Судлаач Х.Д.Ганхуяг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих