Бүх зурхайчийг гомдоохгүйн тулд…

zurhainesЦагаан сарын шинийн нэг­ний өглөөзүг чигээ буюу мөрөөмаш олон янзаар гаргацгаая. Тэгвэл бидний ажил үйлс ирэх жилдээ өөдрөг, бүтэмжтэй байх биз гэж бодож байна. Зурхайч бүр л өөр, өөр аргаар зүг чигээ гаргах хувилбарыг дэвшүүлдэг. Гэхдээ мэдээж ямар нэгэн зүйлд итгэж, ямар нэгэн тэнгэрээр тэтгүүлсний үндсэн дээр л зүг чиг гаргах хувилбар дэвшүүлдэг биз. Тиймээс бүг­дээрээ тэднийхээ тэнгэр, онгод, сахиусыг хүндэлж бүгдэнгийнх нь зөвлөснөөр зүг чигээ гаргачих хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал зурхайчдын тэнгэр, онгод, сахиус бүрийг аргадаж, үгэнд нь орж байна гэсэн үг болох биз. Тиймээс тэр бүх л тэнгэр биднийг ивээл­дээ авч, зам мөрийг маань тэгшилнэ гээд бодоод үз дээ. Ер нь ганцхан зурхайд итгэж ганцхан удаа зүг чиг гаргаж байхаар жилд нэг л удаа болдог үндэснийхээ баяр ёслолоор олон зүгт мөрөөгаргаж, ирэх жилийнхээ буян заяаг тал бүрийн тэнгэрт даатгах нь тэр болгон олдоод байхааргүй ховор тохиол биш гэж үү. Ямар өөр, өөр өдөр шинэлцгээе гэж байгаа биш.

Зурхай болгон дээр ирэх жилийн суусан суудал, заслыг заа­сан байгаа. Тиймээс зүг чигээ олон гаргахаас гадна засал номоо ч олон хувилбараар нь хийлгэх хэрэгтэй байх. Нэгэнт л бүх зүйл бүтээсэй гэж бодож байгаа юм бол бүгдийнх нь ёсыг гүйцээх хэрэгтэй байх аа. Тэгэхгүй бол дутуу хийвэл тэр олон зурхайчдын онгод тэнгэр нь хилэг­нэж, олон тэнгэрийн ивээлд багтах гэснээсээ дор­дох вий дээ.

Энэ нь нэг талаараа өөрсдийгөөолон тэнгэрт даатгаж байгаа хэлбэр боловч нөгөөталаараа олон зурхайч, лам нарт хөрөнгөоруулж байгаа нэг хэлбэр шүүдээ. Лам, зурхайч нарын орлого нэгэн жигд биш байдаг учир тэднийг энэ жилээс эхлээд шахуу хөтөлбөрөөр ажиллуулж, ахиухан орлоготой болгоод өгөхөд болохгүй гэх юу байх вэ. Хэрэв энэ арга амжилттай болоод ирэх жилийн тань ажил үйлс өөдрөг байх юм бол дараа жил ч гэсэн дахин хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй байх аа. Яваандаа энэ бүхэн нь бидний уламжлал болж, бусад улс орнуудаас ялгарах нэг онцлог нь ч болох юм билүүхэн мэдэх вэ. Хамгийн олон удаа зүг чигээ гаргасан ард түмэн гэдэг амжилтаараа шагнал авсан ч яадаг юм. Зүг чигээ олон хувилбараар гаргаад байгаарай хүмүүс ээ.

Л.ЭНХДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих