Дорнодын боксчид анхны хүрэл медалиа авлаа
Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн даваа гарагт эхэлсэн тухай бид мэдээлж байсан. Энэхүү тэмцээнд манай аймгаас спортын гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлаган дор 12 тамирчин оролцож байна. Мөн Дорнодын харъяат 2 тамирчин Улаанбаатар хотын спорт клубуудээс оролцож байгаа аж.
Ямартай ч нутгийн тамирчид маань медалийн босго даваад эхэлсэн байна. Өчигдөр 75 кг-ийн жинд Шинэбаяр хүрэл медалийн болзол хангасан бол маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана.
Өнөөдөр 15,00 цагаас Спортын төв ордонд эмэгтэй 51 кг-ийн жнд Б.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө тоглох бол дараа нь эмэгтэй-60 кг У.Шинэцэцэг, эмэгтэй 75кг Э.Эрдэнэтуяа, эрэгтэй 69кг Эрхэмбаяр, эрэгтэй 60кг-Э.Ирээдүй, Э.Бат-Өлзий нар тоглох юм байна. Өнөөдөр хүрэл медалийн төлөөх 5 тоглолт болох нь ээ.
Бид тэмцээний явцаас уншигч та бүхэндээ шуурхай мэдээлэх болно. Улаанбаатарт ажиллаж амьдарч буй Дорнодчууд та бүхнийг өнөөдөр 15 цагаас СТОнд очиж нутгийн тамирчдаа дэмжин уухайлахыг уриалж байна.
URL: