Бразилын шөнийн клубд гал гарч 232 хүн амь насаа алджээ
Тухайн орон нутгийн цагаар 27-ны үрээр Бразилын өмнөд нутгийн нэг шөнийн клубд гал гарч 232 хүн амь насаа алдсан байна.
Цагдаа болон Гал командынхан нэн даруй тухайн газар хүрч гал унтраах, авран туслах ажилд оролцон өглөөний 5 цаг хагаст сая галыг унтраажээ. Цагдаагийн тал болон Гал командынханы албаны талын мэдээгээр 232 хүн эндэж, 116 хүн шархдаад эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Бразилын ерөнхийлөгч Дилма Россеф уг мэдээг сонсны дараа Латин Америк-Европын дээд уулзалтаа тасалдуулан Чилигээс Бразил руугаа буцан, эмнэлэгт хүрч шархадсан олныг эргэжээ. Сант Мариа хотын дарга 30 хоног эмгэнэл илэрхийлэхээ мэдэгдсэн байна.
URL: