6 талт хэлэлцээг нэн даруй сэргээхэд аятай нөхцөл боломж хангана
Оросын гадаад хэргийн яамны сайд Шерге Лавров 23-ны өдөр Москвад хэлэхдээ, БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран дур зоригоороо пуужин хөөргөж зүүн хойд Азийн тогтвортой, аюулгүй байдалд сүрдүүлэл болсон байна, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг Орос дэмжих бөгөөд 6 талд хэлэлцээг нэн даруй сэргээхэд аятай нөхцөл боломж хангана гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон Оросын гадаад хэргийн яамны жил тутмын дүгнэлт хийх хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Аюулгүйн зөвлөлийн холбогдох дүрэм тогтоолыг журамлан сахиж, баллистик пуужингийн техникийг хэрэглэн дахин дагуул хөөргөхгүй байхыг тэрээр БНАСАУ-д уриалжээ.
\Р\ china radio
URL: