Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн хэрхэн зохицуулагдах вэ?
Жил бүр сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг. Нийслэл хотын хэмжээнд 340 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг нь нийт Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 69%-ийг эзэлдэг ба сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөө орон нутгаас ирж, буцаж байгаа тээврийн хэрэгслийн тоо 30 000-д хүрдэг гэсэн албан бус тоо баримт байдаг. Хэрэв ямар нэг байдлаар баярын өмнөх өдрүүдэд автомашины хэт их механик өсөлтөнд хязгаарлалт хийхгүй бол огт хөдөлгөөнгүй зогсох буюу урт хугацааны түгжрэлүүд үүсэж болохоор байна. Дээрхи нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2013.01.22-нд Нийслэлийн Засаг даргын А/46 тоот захирамж гарсан. Сар шинийн баярын өдрүүдээр авах зарим арга хэмжээний тухай Захирамжид дурдсанаар
1. 2013 оны 01 сарын 26-ны Бямба, 2013 оны 02 сарын 02-ны Бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн,
2013 оны 01 сарын 27-ны Ням, 2013 оны 02 сарын 03-ны Ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн бол хязгаарлалтын бүсэд 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан.
2. Нарантуул, Меркури, Хүчит Шонхор, Барс худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнд зарим нэг өөрчлөлтүүдийг орууллаа. Үүнд:
Нэг: Нарантуул захын хашаа руу нэмэгдлээр 12 чиглэлээс 52 том оврын автобус үйлчилгээнд гарах ба Нарантуул руу орсон тэврийн хэрэгслүүд шаардлагатай тохиолдолд шууд хойд зүг рүү гарах нэг чигийн хөдөлгөөнтэй гарцыг нээж өгсөн. Хоёр: Хүчит Шонхор: “39 дүгээр сургуулийн уулзвараас Нарантуул худалдааны төв-2” хоёрын хооронд нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар өөрчлөлт оруулсан юм байна.
Гурав: Меркури буюу Далай Ээж захын орчмын байрны дундуур тойрог хөдөлгөөнд оруулж өгөх юм байна.
Дөрөв: Барс худалдааны төвийн зүүн талд 2300м2 буюу 80 автомашины зогсоолыг шинээр нээж өгч байгаа.
Тав: Мишээл төвийн хашаан доторх талбайг тойрог хөдөлгөөнд оруулах зэрэг хөдөлгөөний зохион байгуулалтыг хийж байна.
Жолооч нарт анхааруулах сэрэмжлүүлэг
Нэг: Айраг нь согтууруулах ундааны зүйлд хамаардаг тул автомашин жолоодох үедээ согтуурууллах ундаа хэрэглэхгүй байх
Хоёр: Хотын гэр хорооллын замын ачаалал нэмэгдэх учир тухайн орчин, гудамжинд аюулгүй байдлаа сайтар хангаж, болгоомжтой явах
Гурав: Хүн тээврийн норм журмаа баримтлах
Дөрөв: Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд орон нутгийн замд явахдаа техникийн болон хувийн бэлтггэлээ сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
URL: