“VГVЙ” ГЭЖ ХЭЛЖ ЧАДСАН ХVНИЙ БОДИТ ТVVХ

Олон аав, олон хvv, олон залуус архинаас амьдралаа татан авч, шинэ хэмнэлээр амьдрах гэгээн зам руу нvvж байна. Нэг хvнээр дамжуулж гэр бvлийнх нь уур амьсгалыг нь өөрчилж, цаашилбал нийгэмд нөлөө vзvvлэхvйц сайхан ажлыг “Эрvvл, идэвхтэй амьдрал клуб” хэрэгжvvлээд багагvй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 20 хvн тус клубт нэгдэн, ажил хийж, архинаас өөрийгөө хамгаалах оюуны дархлаатай болоод буцсан байна. Архи ууж, амьдралыг сvvмгэр нvдээр хардаг байсан тэд ажил хийж сурч, “Дэвшлийн есөн хөтөлбөр”-өөр сэтгэл санаагаа цэнэглэсэн гэдэг. Нутагтаа очиход тэд өөр хvн болж, хотод сурсан бvхнээ тэнд хэрэгжvvлэхийн тулд “Дэвшил” клуб байгуулсан тухай тус төвийн багш Д.Батсайхан ах ярилаа. Тvvний ажилладаг газартай танилцахыг хvсэхэд дуртайяа зөвшөөрч, урьсан юм.

“Эрvvл, идэвхтэй амьдрал клуб” улс орон даяар 3000 гаруй гишvvнтэй. Хамгийн сvvлд 32 хvн ирж сургалтад хамрагджээ. Тэд нутгийн залуусаа архинаас гарч, амьдралаа өөд нь татаж байгааг хараад “атаархсандаа” сайн дураараа, хvслээрээ хотод ирсэн байна. Одоо сургалт нь дуусч, сертификат гардаж, vдэлтийн цэнгvvн хийх гэнэ. Мэдээж, цэнгvvнд архи хэрэглэхгvй. Шинээр ирсэн 32 хvн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх. Долоон сарын өмнө эл сургалтыг төгссөн өнөөх “Дэвшил”-ийн 20 хvний бодит өөрчлөлт энэ хvмvvсийг нааш нь хөтөлжээ. Одоо тус суманд архи уудаг хvн бараг байхгvй.
2012 оны зургадугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын залуус архинаас гарахад хотын уугуул О.Отгонбаатар ч бас архийг амьдралаасаа хасчээ. 18 жил гашуун устай нөхөрлөж байсан тэрээр эхнэр, хоёр хvvхэдтэйгээ амьдардаг. Архи уудаг байхдаа гэрийнхнийгээ анхаарах ч сөхөөгvй өөрийгөө арай л гэж авч явдаг байсан гэнэ. Гэхдээ “Эрvvл, идэвхтэй амьдрал клуб”-ийн багш нартай учирснаар амьдралд нь гэгээ татаад иржээ.

Би мэргэжилгvй, гэхдээ хvний хийдэг бvхнийг чадна

Сургалтын төв Баянзvрх дvvргийн гэр хороолол дунд оршдог. Мэдэхгvй хvн бол энгийн нэгэн айл байна гэж андуурмаар. Иргэн бvрт төрөөс vнэ төлбөргvй өмчлvvлдэг 0.7 га газраас бага зэрэг том хашаанд хоёр байшин бий. Шар өнгөтэй дөрвөлжин байшин нь сургалт, хоолны танхим. Харин өргөө гэр хэлбэртэй байшинд бvжиг, караоке, тоглоом тэмцээн зо­хиодог. Хоёр байшин тө­дийгvй тэр хашаа архигvй ор­чин. Өөрийгөө захирдаг бо­лох, сурч ухаарахуйн төв цэг.
Энэ бvхнийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бvтээн босгожээ. Ингэхдээ нэг ч мэргэжлийн хvн дуудаагvй, ганц ч ажилчин хөлслөөгvй архинаас татгалзаж чадсан хvмvvс өөрсдөө барьсан. Дэлгэрхангайн “Дэвшил”-ийн залуус энэ ажлыг эхлvvлж байжээ. Гэхдээ О.Отгонбаатар бvгдийг удирдан, барилгачин хvний хийдэг бvхнийг өөрийн гараар гvйцэтгэжээ. Өөрөө мэргэжилгvй, анхлан суралцаж байгаа хэрнээ архинаас гарч буй хvмvvст юу чаддагаа зааж явсаар одоо МСVТ-ийн багш шиг болсон гэнэ. Хvний чаддаг бvхнийг хэн ч хийнэ гэдгийг харуулж байшин, гэр хоёрын барилгын шавар зуурах, тоосго өрөх, паркетан шал шахах, вакум цонх байрлуулах, обой наах, цахилгааны мон­таж хийх, гагнуурчин, жо­лооч гээд бvхнийг хийжээ. Одоо тэ­рээр “Хөдөлмөр хv­нийг хvмvv­жvvлдгийг би биеэ­рээ харууллаа” гэж өөр­төө, бусдад ч хэлдэг. Урин дулааны цаг ирэ­­­­хээр хашаандаа спортын талбай байгуулж, мужаан, гаг­нуур зэрэг мэргэжлийн дадлагын жижиг тасаг барих гэнэ. Цаашид нийслэлийн дөр­вөн ч дvvргийн гэр хороолол дунд ийм газар байгуулж, зөвхөн архинаас гарах хvн тэнд ирдэг бус хvvхэд тоглож, хөгшид нарлаж суудаг нээлттэй төв болгох хvсэлтэй аж.

Архи уусаар бараг траншейны амсар дээр очсон

“Архинаас гарах гэж олон удаа оролдсон. Тэр оролдлого бvр нурж, унасны дараа бvр ч их уудаг болж байлаа. Өглөө гараад худлаа ярьж, хулгай хvртэл хийж, архины мөнгө олъё гэж бодогдоно. Тэгээд л дахиад нэг өдрийг согтуу өнгөрөөнө. Ингэж явахад гэр бvлийнхэн ч бодогдохгvй, өөрийгөө яая гэж явахад тэднийг санахгvй. Бараг траншейнд ороход нэг л алхам дутуу байсан. Энэ төвийн багш нарын ачаар траншейны амсар дээрээс л буцсан даа. Дотроо архийг хая гэж олон удаа хэлж, уухаа болих гэж оролдож байсан болохоор багш нарын яриа, сайхан туршлага надад их ойрхон санагдаж байлаа. Тэгээд энд тэнд болсон лекц, яриаг сонсч явсаар өнгөрсөн зургадугаар сард энэ байрыг барих ажлыг эхлvvлсэн. Хамт олныхоо дунд, бусадтайгаа хамт сэтгэлээ чангатгаж, архийг оюунаараа vгvйсгээд, ажил хийгээд ирэхээр ууя гэж бодогдохоо ч больсон юм” О.Отгонбаатар ингэж ярьж зогсоно. Тvvнээс асар их зориг гарч, зогсолтгvй ажил хөдөлмөрөөр өөрийгөө дайчилжээ. Ийм амьдралд хvрэхэд архи л чөдөр тушаа болсныг одоо ойлгосон, сайхан амьдралын амтанд нэгэнт орчихсон учир тэр эргэж хальтрахгvй. “Эрvvл, идэвхтэй амьдрал клуб”-ийн 3000 залуусын дунд ч итгэл алдах хvн байхгvй гэдгийг батална. Дэлгэрхангайн 20 залуусын нэг нь ч буруу зам руугаа эргээгvй. Харин ч сумынхаа шинэ жилийг архигvй тэмдэглэхийг уриалж, 2012-2013 оны баяраар vvнийг хэрэгжvvлжээ. Тvvнчлэн сумынхаа иргэдийг архинаас ангижруулж, амьдралын зөв чигт хандууллаа.

Биеэ архинаас “сугалж” авсан хойно илт сайжирсан

Хагас жилийн турш О.Отгонбаатар гашуун идээг амсаагvй. Багш нь тvvнд архинаас гаргадаг эм өгөөгvй, тариа шахаагvй. Элдэв хануур, төөнvvр эмчилгээ огт хийгээгvй. Харин vгийн хvчээр оюун бодолд, сэтгэл зvрхэнд нь архины эсрэг дархлаа суулгасан гэнэ. Ийм дархлаа нь “Эрvvл, идэвхтэй амьдрал клуб”-ийн хамгийн гол онцлог.
Урьд нь архи уудаг байхдаа тэрээр их ядардаг байжээ. Барилгын ажил хийгээд улам их ядрах болов уу хэмээн зовниж байсан ч идэвхтэй хөдөлмөрлөх тусам улам шамдаж байсан гэнэ. Өнөөдөртөө дуусгачихъя гээд шөнө дунд хvртэл ажилласан ч ажлаа гvйцээсэндээ сэтгэл хангалуун байсан болохоор өглөө эртлэн босдог болж. Энэ эрчээр бусадтайгаа хамт хичээсээр хоёр том бvтээн байгуулалтын ард гарчээ. Тvvнээс гадна ой тогтоолт нь илт сайжирсан гэнэ. Гэрийнхнийхээ утасны дугаарыг алдаг оног цээжилчихээд, хэрэглэхгvй удвал таг мартчихдаг байжээ. Гэтэл барилгын ажил дээр маш олон зvйлийн хэмжээ авчихаад хольж, солилгvй яг санаад модоо хувааж, зvсч байсандаа өөрөө ч итгэмээргvй байсан гэнэ. Хvний бие хэчнээн удаан архинд хордлоо ч гэсэн сэтгэлээр өөдрөг байвал эрvvлжиж сайжирна гэдгийг тэрээр бас л батлан харуулсан нэгэн жишээ. Энэ сэтгэлийн хат хөдөлмөртэй хосолбол хэдхэн сарын дотор эрvvлждэг аж.

Хагас жилийн дотор амьдрал минь бvрэн өөрчлөгдлөө

Энд ирснээс хойш хоёр сайн зvйл хийсэндээ өөртөө талархдаг гэнэ. Эхлээд архийг хаясан нь. Нөгөө нь, өөртэй нь адил архинаас гарахаар ирсэн хvнд ажил зааж, буян vйлдэж байгаадаа талархдаг. Тvvнийг согтуу байхад эхнэр, хvvхэд нь энд тэнд тааралдсан ч тойрч зугтаад, гэртээ байх нь цөөрч, аль болох хамт байхаас дөлдөг байжээ. Харин одоо хvvхдvvд нь гэртээ ирж хvссэнээрээ тоглоод, эхнэр нь ажлаа тараад яарч харьдаг болсон аж. Тэр аль эрт архинаас гарсан, хагас жилийн дотор амьдрал нь бvрэн өөрчлөгдсөн тухай хэлэхдээ “Клубээс надад ийм юм байгууллаа гэж урамшуулалд долоон сая төгрөг, зуслангийн газар бэлэглэсэн. Бас барилгын ажилдаа хэрэглэ гээд портер машин өгсөн. Надад найдсан олон хvний итгэл, олон хvнд юм заасан буян эргэж ирлээ” гэж ярьсан юм.м .Отгонбаатар гуай ямар ч мэргэжилгvй хэрнээ бие даан сурсан гагнуураа нэг хvнд зааж өгчээ. Тэр хvн сургалтаа дуусгаад гагнуураа орхихгvй явсаар мэргэжлийн газарт шалгуулаад маш сайн гэсэн vнэлгээ авчээ. Мэргэжлийн бус гагнуурчнаас сурсан зvйлээрээ мэргэжлийн хvмvvсээс хамгийн сайн vнэлгээг сонссон. Энэ явдлыг сайхан амьдралын төлөөх чин хvсэлтэй холбож ойлгохоос өөр аргагvй.

Зургаан жил сунжирсан ажлыг зургаахан сард амжуулсан нь

Гэр хорооллын дунд байсан эзгvй хоосон хашаанд тэр шинэ бvтээн байгуулалт цогцлоолоо. Vvний зэрэгцээ амьдралаа шинээр босгох их ажлыг амжуулж явсан байх нь. “Зургаан сар зvтгэхдээ би зургаан жил хөөцөлдөөд хийж чадаагvй ажлаа амжуулсан юм даа” гэж бахархан ярилаа. Архинаас гарах гэж хичээж яваа хvнд туслах газар байгуулъя гэж багш нар нь санаачилсан байна. Энэ санаачилга О.Отгонбаатарын олон удаа нурж, унасан чин хvслийг яг онож таарчээ.
Тэр гэрийнхнээ анхаарч, асарч, хайрладаг боллоо. Өдөрт нэг хуушуур биш нэ­лээд хэсэг юм олохын төлөө ажилладаг болсон аж. Хааяа нэг өрөвдмөөр хvн байвал халуун цай аваад өгчих халаасны мөнгөтэй ч болж. Хуучин найз, танилууд, хамаатан, садан нь тэдний гэрийг зорин ирдэг болжээ.

Одоо би хvн болсон

Энэ vгийг тэр итгэл дvvрэн хэллээ. “Би өөрийгөө архинаас гарчихна гэж огт бодож байгаагvй. Гэхдээ өөрийгөө архичин гэж хэзээ ч бодож байгаагvй” гэсэн юм. Монголын баяр дуусах биш тэр болгонд архи ууна, найз нөхөдтэйгөө нийлбэл балгачихдаг тийм л хvн гэж боддог байжээ. Тэгж явсаар нэг л мэдэхэд буруу зам руу орчихсон. Өмнө нь, хамт архи уудаг байсан хvн таарвал “Яаж яваа юм бэ, намайг хараач дээ” гэж хэлдэг аж. Архины мөнгө асуувал дэлгvvрт дагуулж ороод архинаас өөр зvйл аваад өгчихдөг гэнэ. “Тэр хvн архи ууснаас тамхи татаг. Эсвэл аяга халуун цай, хоёр хуушуур авч өгөөд идэх зуур нь хэдэн vг хэлж авна” гэлээ. Гэтэл хvмvvс ажлаа бодож яараад, бушуухан салахын тvvс болж мөнгө гаргаж өгчихөөд явчихдаг нь тvvнд таалагддаггvй аж.
“Архи уудаг хvнийг ажилд авдаг газар гэж хаа байхав. Уудаг хvн л хулгай хийж, сохор ухаанаар зөрvvдэлж омгорхдог. Тийм болохоор л манай компаниуд хятад хvн авчирч ажиллуулаад байгаа биз дээ” гэж О.Отгонбаатар хэллээ. Харин энэ сургалтыг төгсөгч архинаас гараад, ажил сураад хаана ч очсон ажилтай болно. Тэд ажилтай мөртлөө архи уудаг хэний ч оронд ажиллаж дөнгөнө. “Гэхдээ манайхан ялгаагvй эр хvндээ тийм муухай юм хийхгvй л дээ. Харин ч хажууд нь зэрэгцэж очоод бага багаар архи уухгvй болгож, өөд нь татчихна” гэ­дэгт тэрээр бат итгэлтэй байна.
Бидний яриа өндөрлөж, Дэлгэрхангай сумаас хотод ирсэн зорилго өвөртлөн саяхан ирсэн 32 хvний нэгтэй нь ярилцлаа. Тэр бол Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Бандийн Батбаяр юм.
-Та сумынхаа залуусаас vлгэр дуурайлал аваад сайн дураараа ирсэн гэсэн. Энэ сургалтын талаар сэтгэгдлээ хэлээч?
-Би сэтгэл засал, оюуны эмчилгээний лекцийг сумандаа сонссон юм. Монголын бvх аймаг, сумаар энэ ажлыг манай Цогтсугар багш хийж явсан. Лекцнээс би архидалд гэдэг нь өвчин байсныг ойлгоод, гэр бvлийнхээ хvнтэй ярилцаж байгаад наашаа гарахаас нэг өдрийн өмнө шийдсэн дээ. Тэгээд архинаас гарах гэж сэтгэл шулуудан ирсэн.
-Танай сумын 20 хvн энэ сургалтад хамрагдаад архинаас гарсан нь танд бас их нөлөөлөв vv?
-Тийм ээ. Тэднийг сумандаа буцаад ирэхэд нь би нэг бvрчлэн уулзаад, их ажигласан юм. Би өөрөө архинаас гарна гэсэн хvслийг олон жил тээсэн л дээ. Тэднийг хараад байхад зөвхөн хvслээр бус санаа нэгдсэн хvмvvсийн дунд, нө­хөр­лөлийн хvрээнд байж хая­жээ гэдгийг нь ойлгосон. Архинаас гарна гэдэг vг нэлээд зоригтой, овоо аавын хvvгээс гарна шvv. Хамгийн гол нь нотол­гоо дээр суурилсан тэд­ний амьдрал харуулж байна. Манай багш нар гэхэд олон жил архи уусан хэрнээ одоо сайхан, эрvvл амьдарч байгаа.
Ийм сvvн замтай буяны vйл хийж байгаа “Эрvvл, идэвхтэй амьдрал клуб”-ийн хамт олонд vнэхээр их баярлалаа.
-Монголчуудын архины хэ­рэглээг та юу гэж боддог вэ?
-Ер нь, “Би архи бага уудаг”, “Архийг зохистой хэ­рэглэдэг”, “Тааруулаад уудаг” гэж ярьдаг шvv дээ. Энэ бол байж боломгvй vг. Архигvй орчин гэдэг нь архи огт хэрэглэхгvй байх явдал. Нөгөө талаас, завтай, ажилгvй болохоор архи уудаг гэдэг. Тийм их завтай байгаа юм бол өөрийгөө хөгжvvл, ямар ч хамаагvй ажил олж хий л дээ. Боловсролоо дээшлvvл, гэр бvлээ хайрлаж, хамгаал. Завтай vедээ хийх өчнөөн олон юм байхад заавал хам­гийн мууг нь олж харж болох­гvй шvv дээ. Би хуульч мэргэжилтэй хvн. Хуучин тө­рийн бодлогын төвшинд архичдыг ангилдаг байлаа шvv дээ. Архи хэрэглэдэггvй, дунд зэ­рэг хэрэглэдэг, зохистой зөв хэрэглэдэг гэж хуваадаг байлаа. Ингэж төр бодлогоор хандаж байсан учраас архи­далт монгол хvний дотор ужгирсан, маш ихээр тархсан өвчин болчихсон юм.
-Сvvлийн vед залуучууд архи их уудаг боллоо хэмээн ярих болсон?
-Архи гэдэг идээ биш юм гэдгийг л залуустаа хэлмээр байна. Хvнсний дэлгvvрт хvнс л зардаг гэж vзвэл архийг төрөл бvрээр нь өрчихсөн байдаг биз. Тэгвэл архи чинь хvнс юм гэсэн далд утга гарч ирнэ. Тийм биш ээ, архины дэл­гvvр тусдаа байх ёстой. Яагаад гэхээр, жаахан хvvхэд чихэр авах гээд дэлгvvрт ортол нvднийх нь өмнө архи төр­лөөрөө харагддаг шvv дээ. Тэгээд л багаасаа архи бол хvнс, хэрэглэхгvй бол бол­доггvй юм гэсэн ойлголт суу­чихаар шинэ жил, хонхны бая­­раар заавал архи ууж бай­на. Архи зайлшгvй нийгмээс тус­даа байх шаардлагатай. Одоо­ны залуус буруугаа архи­наас хайдаг. Гэтэл тийм биш, жин­хэнэ эр хvн байна гэдэг чинь архинаас хараат бус, хол­боо­гvй байхыг л хэлдэг юм шvv.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих