25-2=?

Улмаар Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишvvнээр сонгогдсонд тооцон тvр vнэмлэх олгосныг хvчингvй болгож, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны санал хураалтын дvнг баталсан тус хорооны 2012 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 31 дvгээр тогтоолд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан байв.

Тэднийг сонгуулийн vеэр хууль бус vйлдэл гаргасан хэмээн Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан тэргvvтэй 13 иргэн болон Ардчилсан нам шvvхэд нэхэмжлэл гаргасан юм. Тодруулбал, дээрх хоёр нэр дэвшигч Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан нь баримтаар нотлогдож буй. Иргэдэд мөнгө тараасан гэж УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн нарын туслах гурван ч хvн шvvхээс ял сонсоод буй. Тухайлбал, Баянгол дvvргийн шvvх өнгөрсөн оны аравдугаар сард Б.Чойжилсvрэнгийн туслах Я.Баттогтох, Ш.Чинбат нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял сонсгосон юм.
Гэвч Б.Чойжилсvрэн, Ч.Хvрэлбаатар нар эл шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шvvхийн хамгийн сvvлд гаргасан шийдвэрийг ч хvлээн зөвшөөрөхгvй гэдгээ илэрхийлсэн. Буруутай vйлдэл нь баримтаар нотлогдсон байхад шvvхийн шийдвэрийг vгvйсгэж, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэтээр ярьж, тvмэнд зарлаж сууна. Шvvх тэднийг хэлмэгдvvлж, буруу шийдвэр гаргасан учир дараагийн шатны шvvхэд ховлох юм гэнэ. Тэгэх эрх нь ч нээлттэй. Нэг ёсондоо дараагийн шатны шvvх буюу Улсын Дээд шvvхийн Захиргааны хэргийн танхим шийдвэрээ гаргатал тэд УИХ-ын гишvvнээсээ буухгvй. Хэрэв өмнөх давж заалдах шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээсэн тохиолдолд Б.Чойжилсvрэн, Ч.Хvрэлбаатар нар “парламент, тухлаг зөөлөн суудал, тухтай орчин минь баяртай” гэж хэлэх учиртай.
Тэгээд ч хуульд гэмт хэрэгт буруутай нь нотлогдсон л бол УИХ-ын гишvvн ч бай, энгийн иргэн ч бай хариуцлага vvрнэ. Тиймээс хариуцагч шvvхээс гаргасан шийдвэрийг заавал биелvvлэх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллага Б.Чойжилсvрэн, Ч.Хvрэлбаатар нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишvvнээр сонгогдсонд тооцон олгосон тvр vнэмлэхээ хvчингvй болгох юм. Тэгээд дараагийн хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын даргад өргөн мэдvvлнэ. Хэрэв гурав дахь шатны шvvх дээрх хоёрын эсрэг шийдвэр гаргасан тохиолдолд дараагийн нэр дэвшигчид болох Увс аймагт АН-аас нэр дэвшсэн Д.Нямхvv, Т.Мэндсайхан нар УИХ-ын гишvvний тангараг өргөнө.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих