БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бин Гүо 10-ны өдөр Шинэ Делид БРИКС-ын орнуудын үндэсний аюулгүйн хэргийн дээд төлөөлөгчдийн 3-р хуралд оролцохдоо БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа.

Дай Бин Гүо хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнцөд том бөгөөд гүн гүнзгий өөрчлөлт гарч, олон тивд шинээр хөгжсөн зах зээлийн орон болон хөгжиж байгаа орнууд түргэн хөгжин хүчирхэгжиж, дэлхийн систем болон олон улсын харилцаанд нөлөөлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчлах чухал хүч болж, дэлхийн олон талт хөгжил болон олон улсын харилцааны ардчилалд өдрөөс өдөрт өргөн дэлгэр нөлөөлж, олон улсын улс төр, эдийн засгийн тогтолцоонд нөлөөлж байна. Өнөөгийн нөхцөлд БРИКС-ын орнууд өөрийн хөгжил болон БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаанд өөдрөг хандаж, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтаар ашиг хүртэх үзэл ойлголтыг санаачилж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бодитой хэрэгжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явц дах зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулан, даяарчлалын эрин үеийн улс хоорондын харилцааны үлгэр жишээ болох ёстой гэжээ.

БРИКС-ын орнуудын аюулгүйн байдлын дээд төлөөлөгчдийн 3-р хурлыг Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Менон даргалж, Хятад Орос Бразил, Өмнөд Африкийн өндөр албан тушаалтнууд оролцлоо. Хуралд оролцсон талууд олон улсын байдал, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон нийтлэг ойлголтод хүрчээ.

china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих