Ливанд 200 хуягт бэлэглэжээ
АНУ-ын Батлан хамгаалах яам Ливан улсад 200 ширхэг “M113” загварын хуягт тээвэрлэгч бэлэглэсэн байна. Хэдий бэлэг зvгээр өгч байгаа ч гэлээ Ливаны vйлдвэрvvдэд засварт орох юм байна. Ер нь сvvлийн жилvvдэд Израйлийн vзvvлэх нөлөө хэт их болсон гэж болно. Иймд АНУ-ын тал Израйльтай дайтах магадлал хамгийн өндөр байгаа улсыг зэвсэг техникээр хангаж эхэлж байгаагийн наад захын жишээ нь энэ юм.
Vvнээс өмнө, 2012 онд АНУ нь Ливанд олон зориулалттай, өөрөөр хэлбэл шаардлагатай vед байлдааны зорилгоор ч ашиглаж болох “UH-1H Huey II” нисдэг тэрэг зургааг ширхгийг, нисгэгч сургах автомат төхөөрөмж, сэлбэг ба нисгэгчдийн сургалтын байшин барих хөрөнгийн хамт бэлэглэсэн. Vvний дээр АНУ нь Ливанд 29,8 сая ам.долларын vнэтэй эргийн хяналтын усан онгоц хоёрыг vнэгvй өгсөн.
Vvнээс гадна 2012 оны эхний хагаст мянган ширхэг “M16A4” автомат, 12,7 миллиметрийн шvршигч 24, гранат шидэгч “M203A2” 80 ширхэг, 38 сая сум, хээрийн утас 960, “HMMWV” хуягт машин 79, хvнд даацын байлдааны ачааны машин 10, “M198” их бууны төхөөрөмж ба буудах сургах хэрэгсэл зэргийг нийлvvлсэн юм. Ер нь, 2006 оноос хойш АНУ нь Ливанд 900 сая долларын байлдааны зэвсэг, машин, тоног төхөөрөмж нийлvvлээд байгаа юм. Ливанд Палестиний олон мянган дvрвэгчид байдаг болохоор алан хядагч нар энэ улсыг тvшиц газраа болгон ашигладаг бөгөөд Израйльчууд хариу арга хэмжээ авахдаа Ливаны нутаг дээр байлдааны ажиллагаа явуулдаг. Энэ болгонд сул дорой зэвсэгт хvчинтэй Ливан хариу барьж чаддаггvй.
АРДЧИЛАЛ
URL: