Ким Жон Ун чихэр бэлэглэжээ

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны төрсөн өдөр өнгөрөгч 8-нд тохиосон. Тэрбээр эл өдөр Хойд Солонгосын бүх хүүхдэд тус бүр нэг кг чихэр бэлэглэсэн байна. Гэхдээ зөвхөн 10-аас доош насны хүүхдүүдийг ийнхүү онцолжээ. Ким Жон Уны төрсөн он тодорхойгүй бөгөөд барууныхан 1983 юм уу 1984 он гэж үздэг төдийгүй “Википедиа” цахим хуудаст ч ингэж тэмдэглэсэн байдаг.
Харин өнгөрөгч 8-ны өдөр Пхеньянаас эл эргэлзээг тайлж 1982 он гэж мэдээллээ. Ким Жон Ун өнгөрөгч шинэ жилийн баяраар өвөө, Хойд Солонгос Улсыг үндэслэгч Ким Ил Суны уламжлалыг сэргээж 18 жилийн дараа ард иргэддээ баярын мэнчилгээ дэвшүүлсэн юм. Түүний эцэг Ким Жон Ил 1994-2011 онд төр барихдаа шинэ оны баярын орой нэг ч удаа ард иргэддээ хандан үг хэлж байгаагүй аж.
Түүнчлэн өвөө нь төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд чихэр илгээдэг байсан бөгөөд Ким Жон Ун энэ уламжлалыг сэргээсэн байна. Ким Ил Суны үед түүний төрсөн өдрийг бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг байж. Харин Ким Жон Ун нэгдүгээр сарын 8-нд ард иргэддээ амраагаагүй байна.

URL:

Сэтгэгдэл бичих